Шагнал урамшил

МШХХ нь 2000 оны ажлаар үндэсний болон ажил мэргэжлийн 20-иод холбоодоос 2-р байр, 2001 онд мөн холбоодоос шалгарч тэргүүн байр эзлэн МҮОХ-ны шагналаар шагнагдаж байсан.

2005 онд үндэсний спортын шилдэг холбоогоор шалгарч МУ-ын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны цом авч байсан.

2014 онд Монголын Үндэсний спортын V их наадамд МШХХ нь дэг журам, зохион байгуулалт сайтай ажиллаж, харваачид болон үзэгч олондоо үндэснийхээ спортын ёс уламжлал, дэг жаягийг сурталчилж оролцсоноор Зохион байгуулах хорооны дүгнэлтээр бусад 13 холбоодоос 2-р байрт шалгарч шагнуулсан.

Монголын үндэсний шагайн харваа “ЮНЕСКО”-гийн Хүн төрөлхтний соёлын өвийн төлөөллийн жагсаалтад 2014 оны 11 сарын 27-ны өдөр Парис хотноо албан ёсоор бүртгэгдэж 2015 оны 2 сарын 27-ны өдөр  “БАТЛАМЖ”-ыг МШХХ УБ хотноо хүндэтгэлтэйгээр хүлээн авсан.

2018 онд Монголын Үндэсний спортын VI их наадамд МШХХ нь дэг журам, зохион байгуулалт сайтай ажиллаж, харваачид болон үзэгч олондоо үндэснийхээ спортын ёс уламжлал, дэг жаягийг сурталчилж оролцсоноор Зохион байгуулах хорооны дүгнэлтээр “ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” холбоогоор шалгарч шагнуулсан.

Үндэсний спортыг дэмжигч байгууллагууд

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Монголын Шагайн Харвааны Холбоо