Сар шинийн харваа амжилттай болж өндөрлөлөө

2019-01-17

“Урвуулагч хэмээх шороон Гахай жилийн сар шинийн харваа” 2019 оны 01 сарын 12нд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.Энэ жилийн харваа сар шинийн босгон дээр болсон ба насанд хүрэгчдийн 104 баг, ахмадын 20 баг оролцлоо. Тэмцээний хувьд зохион байгуулалт сайтай , өргөн дэлгэр, өрсөлдөөнтэй болж тэргүүн байруудаа тодрууллаа.Тэмцээний үеэр Монголын шагайн харвааны холбоо 30 ахмад харваачиддаа хүндэтгэл үзүүлж сар шинийн гарын бэлэг гардууллаа.

Тэмцээнд

1. МУ-ын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай УБТЗ-ийн баг
2. Монгол улсын хошой мэргэн Б.Баттулга ахлагчтай “Даншиг транс” ххк баг
3. МУ-ын Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн “Хийморь” баг
4. МУ-ын Дархан мэргэн Б.Бөхбаяр ахлагчтай Дархан-Уул аймгийн баг
5. МУ-ын Үлэмж дархан мэргэн, Спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд Төмөр Ерөө Гол” ххк баг
6. Монгол улсын мэргэн н.Ганбат ахлагчтай Өвөрхангай аймгийн “Алтан аргай” багууд тус тус шалгарлаа.

Тэргүүн байр.УБТЗ-ын МУҮДМэргэн Л.Болд ахлагчтай баг
Дэд байр. Дорноговь аймгийн Даншиг транс ХХК-ны МУХМэргэн Б.Баттулга ахлагчтай баг
Гутгаар байр.Төв аймгийн МУҮДМэргэн Ц.Энхбат ахлачгтай “Хийморь” баг

Үндэсний спортыг дэмжигч байгууллагууд

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Монголын Шагайн Харвааны Холбоо