Тогтоол, шийдвэр

2020.10.03-НЫ ӨДӨР ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
Монголын Шагайн харвааны холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2020.10.03-ны өдөр МҮОХ-ны хурлын танхимд болж өнгөрлөө.
Хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын хүрээнд шуурхай хуралдаж зохих шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1. МШХХ-ны мэдээллийн цахим сан www.shagainkharvaa.mn -д гишүүн, өвлөн тээгчдийн бүртгэлийг оруулах, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс аймаг, нийслэлийн салбар холбоод харьяалагдах баг харваачдын мэдээллийг цахим мэдээллийн санд бүрэн гүйцэд оруулаагүй тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн баг, харваачдыг 30 дахь удаагийн УАШТ-нд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ.
2. Аймаг, нийслэлийн АШТ, 30 дахь удаагийн УАШТ, 19 дэх удаагийн Ахмадын УАШТ-үүдийн товыг тогтоолоо.
3. МШХХ-ны “Шагайн харвааны нэгдсэн дүрэм”-д заасны дагуу оны эхэнд авсан Хатуу мэдүүлгийн хэрэгжилтийг УАШТ-нд хатуу мөрдөх, мөн шинээр шагайн харваагаар хичээллэж эхэлсэн, баг бүрдүүлсэн бол хэрхэн оролцуулах талаар хэлэлцэж, шийдвэр гаргав.
4. МШХХ-ны нарийн бичгийн даргыг шинээр томиллоо.