Шагайн харвааны хэрэгсэл
Шагайн харвааны хэрэгсэл
Баг, харваач тус бүр шагайн харвааны хэрэслэл /мод, тохой, хасаа, хашлага, тулгуур-сандал, сум/-тэй байна. Мод нь зурхай, аравч, суурь /сэнтий/ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
а. Зурхайг 50х35 см-ээс бага бус хэмжээтэй нягт хатуу, сайн чанарын зузаан модоор хийнэ.
б. Хэцний өндөр газраас хасаа тавих цэг хүртэл 29-31 см, хэц, аравч хоёрын хоорондын зай 10 см байна.
в. Тохойн урт 52,5 см буюу харвах зайн нийт урт 9 тохой /хэцнээс харваачийн хашлага тавьж буй хөл /гутал/-ний өлмий хүртэл байх бөгөөд /52,5х9= 4 м 72 см 5 мм/ мөн хатуу модоор хийнэ.
г. Хасааны өндөр 1,3 см, урт 2,3 см, өргөн 1,6 см байх бөгөөд /хув, зааны соёо, эвэр, яс болон хуванцар эдээр хийнэ.
д. Харваачийн хувийн хэрэгсэл /хашлага, сум, тулгуур-сандал/ -ийн хэмжээг заахгүй, харин сум нь заавал цул байвал зохино. Хашлагад уламжлалт зоолтоос өөр зүйл /тэгш ус, лазер гэрэл г.м/ хийхийг хориглоно.