Улсын аваргын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

Монгол улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээний бүртгэл өнөөдөр буюу 10 дугаар сарын 26 – ны өдрөөс 11 дүгээр сарын 03 – ны өдрийн 23 цаг 59 минут хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэхдээ тус сайтын мэдүүлэг гэсэн талбарт хандан “Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн 2020” сонголтыг хийн баг харваачдынхаа мэдээллийг оруулна. Багийн дарга нар заасан хугацаанд багтаж цахимаар бүртгэлээ хийснээр тэмцээнд оролцох боломжтой болох юм.