ЗАСАГТ ХАН – 21 шагайн клуб

ЗАСАГТ ХАН – 21 шагайн харвааны клуб нь Монгол улсын мэргэн Ж.Цагаанзааны санаачилгаар байгуулагдан 2000 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа манай анхны клубуудын нэг юм. Харваачдын бэлтгэлээ хийдэг, уулзаж нөхөрлөдөг, харваа анхлан суралцагсдын очиж шагайн талаар ойлголттой болдог клуб билээ. Энэ онд шагайнд сэтгэлтэй олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр их засвар хийн харваачдын шагай харвах таатай орчныг бүрдүүлсэн юм. Тус клубт олон харваачид бэлтгэлээ хийж улсын цолонд хүрцгээсэн байдаг. Эрхэм харваачид, шагайн харваа сонирхогчид, энэхүү спортоор хичээллэхийг хүсдэг хүн бүрийг клубтээ урин залж байна.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 21 хороолол, 19 хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамж 61 тоот

Холбоо барих утас: 96510501