“МОНГОЛ ӨВ” шагайн харвааны асар

“МОНГОЛ ӨВ” шагайн харвааны асар нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2020 оны 05 дугаар сараас монгол шагайн харвааны сургалт, судалгаа, спорт клубын зорилготойгоор байгуулагдсан. Гурван багш, судлаачтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Шагайн харваагаар хичээллэгч, суралцагсдын ая тухыг хангасан тохилог дулаан байр, заан сургагч багш, шагайн харвааны хэрэгсэл болох хашлага, сум, сандал, иж бүрэн мод гээд шагай харвахад хэрэгцээтэй бүхэн энд бий. Тус асарт очиж шагай харвах, суралцах хүсэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.  Шагайн харвааг сонирхон хичээллэх, судлах зорилготой хэн бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 10-р байр.

Имэйл хаяг: munkhdelgerj@gmail.com

Утас: 88116592