ЕРӨӨЛ, МАГТААЛЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БУЙ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Ерөөл, магтаалын тэмцээний бүтээл хүлээн авах хугацаа дуусч /05.01 хүртэл сунгасан/ Монголын Шагайн харвааны холбооны цахим шуудангаар дараах уран бүтээлчид бүтээлээ ирүүлснийг албан ёсоор бүртгэсэн байна.
Доорх бүтээлүүдийг МШХХ-ноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн 05.01-05.05-ны хооронд дүгнэж, шилдэгүүдийг шалгаруулах бөгөөд 05.02-ны өдрөөс МШХХ-ны “Shagai Kholboo” youtube хуудсанд байршуулж, Монголын Шагайн харвааны холбоо фэйсбүүк хуудсаар танилцуулж байна. Уралдаанд оролцогч нийт уран бүтээлч, харваачдадаа амжилт хүсье.
1. Төв аймаг, Баянцагаан сум, 5-р багийн малчин, МУ-ын хошой мэргэн Д.Цэдэнсодном
2. Дархан-Уул аймгийн уран бүтээлч, МУ-ын Хүндэт харваач, МУСТА, ерөөлч магтаалч Ц.Дүйнхэрсүрэн
3. Дорноговь аймаг, Сайншанд сумын уран бүтээлч Г.Мөнхзаяа
4. Дорноговь аймаг, Эрдэнэ сумын уугуул, Бельги улс, Антверпен хотоос оролцогч, Европ тив дэх салбар холбооны харваач Д.Баясгалан
5. Дундговь аймаг, Өндөршил сумын өсвөрийн харваач Ү.Түвшинбаяр
6. Завхан аймаг, Яруу сумын “Хүйс хайрхан” багийн харваач Б.Баярбаатар
7. Дундговь аймаг, Өлзийт сумын уран бүтээлч, аймгийн Гоц мэргэн Ц.Ганхуяг
8. Дундговь аймаг, Өлзийт сумын уран бүтээлч, харваач Ц.Жигжид
9. Дундговь аймаг, Өлзийт сумын уран бүтээлч, харваач Г.Эрдэнэ-Очир
10. Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сумын уран бүтээлч М.Энхтуяа
11. Архангай аймаг, Булган сумын уран бүтээлч, Ц.Цэнгэлсүрэн
12. Өмнөговь аймгийн уран бүтээлч, МУ-ын тэргүүн зэргийн өргөмжлөлт ерөөлч, морь цоллооч, МУСТА С.Мөнхжаргал
13. Дундговь аймаг, Сайхан-Овоо сумын уран бүтээлч, залуу харваач О.Гомбодэлгэр
14. Төв аймаг, Зуунмод сумын харьяат уртын дуучин Б.Цэрэндагва
15. Дундговь аймаг, “Бүрд” багийн харваач Т.Данзандорж, М.Эрдэнэбаяр, Д.Очирпүрэв
16. Дорноговь аймаг, Мандах сумын харьяат, ерөөлч, магтаалч Х.Данзанравжаа
17. Говьсүмбэр аймаг, Баянтал сумын уран бүтээлч, харваач Л.Гантөгс
18. Улаанбаатар хот, Налайх дүүргийн уран бүтээлч Х.Батням
19. Хэнтий аймаг, Хэрлэн сумын харьяат, Хан Хэнтий чуулгын морин хуурч, хөөмэйч Т.Мөнхтөр
20. Дундговь аймаг, Өндөршил сумын өсвөрийн уран бүтээлч М.Алтангэрэл, Э.Билгүүн, М.Дэлгэрмөнх
21. Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сумын өсвөрийн уран бүтээлч М.Барсболд
22. Улаанбаатар хот, Уухай дугуйлангийн өсвөрийн уран бүтээлч Н.Аргабилэг, Э.Тэгшбаяр, Б.Энхсувд, Д.Намуунаа, Б.Анужингоо
23. Баянхонгор аймаг, Богд сумын уран бүтээлч, залуу харваач О.Бат-Эрдэнэ
24. Өвөрхангай аймгийн уугуул, УДБЭТ-ын харваач, дуучин МУСТА Б.Гантөмөр
25. Төв аймгийн уран бүтээлч АГМэргэн П.Дэлгэрсайхан, АГМэргэн Б.Мөнхбадрах, харваач Г.Энхтайван, Э.Чинбат
26. Булган аймаг, Хутаг-Өндөр сумын Шагайн харвааны салбар зөвлөлийн тэргүүн Ж.Амарсанаа
27. Улаанбаатар хотоос оролцогч, уран бүтээлч Т.Баярсайхан
28. Өмнөговь аймаг, Номгон сумын харьяат, Улаанбаатар чуулгын хөгжимчин, харваач Б.Бат-Өрнөх /жич: бүтээл хугацаандаа ирсэн байсан/ нарын 28 бүтээлийг бүртгэж авлаа.
МШХХ-ны youtube хуудсанд зочилж бүтээлүүдийг соёрхоно уу!
Subscribe дарах аа мартуузай🙌👍👍