Холбооны дотоод журам
Монголын Шагайн харвааны холбооны
Тэргүүлэгчдийн 2019 оны 01–р сарын 06-ны өдрийн
02 тоот тогтоолын хавсралт
Монголын Шагайн харвааны
холбооны дотоод журам
Нэг. Нийтлэг үндэслэл
Монголын Шагайн харвааны холбооны дотоод журмын зорилго нь холбооны удирдлага, харваачдыг шуурхай үр дүнтэй удирдах, оновчтой зөв зохион байгуулах, ажил үүрэгтээ чадварлаг, идэвхи санаачлагатай хандах, холбооны гишүүд, удирдлага тэдгээрийн хоорондын үйл ажиллагаатай холбогдсон холбооны дүрмээр зохицуулаагүй бусад харилцааг зохицуулахад оршино.
Монголын Шагайн харвааны холбоо нь гишүүд хоорондын харилцаанаас үүссэн тодорхой асуудлууд болон удирдлагын бүрэлдэхүүний ажил үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Иргэний хууль, Монголын Шагайн харвааны холбооны дүрэм, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж бусад эрх зүйн актыг үндэслэн энэхүү дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
Хоёр: Холбооны Ерөнхийлөгч, тэргүүн дэд,
дэд ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын эрх, үүрэг
- Шагайн холбооны дүрэм, журмыг мөрдүүлэх, тэргүүлэгчид болон салбар холбоог удирдлагаар ханган, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах ажил үүргээ шударгаар явуулж байгаад хяналт тавих
- Холбооны бага хурал, тэргүүлэгчдийн хурлыг дүрэмд заасны дагуу зарлан хуралдуулах
- Шагайн салбар холбооны гишүүнээр элсүүлэх болон гишүүнээс хасах
- Холбооны зохион байгуулалт, санхүүтэй холбоотой шийдвэр гаргах
- Холбооны талаар гарсан хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, биелэлтийг хангуулах
- Санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жилийн эцэст тэргүүлэгчдийн хуралд тайлагнах, дүгнэлт гаргуулах, бага хурал болон тэргүүлэгчдийн хуралд тайлагнах
- Гишүүдийг шагнал урамшилд тодорхойлох
- Шагайн харвааны холбооны дүрэмд заасны дагуу жилийн хураамжийг тогтоосон цаг хугацаанд төлөх үүрэгтэй.
Гурав: Холбооны Тэргүүлэгчдийн эрх, үүрэг
- Монгол Улсын Шагайн харвааны холбооны дүрэм журмыг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, энэ талаар гарсан дүрэм журмыг батлах, шийдвэр гаргах, хяналт тавих
- Шагайн харвааны холбооны дүрэмд заасны дагуу хураамжийг тогтоосон цаг хугацаанд хураалгах
- Холбооны хураамжийг тогтоосон хугацаанд хураалгахгүй байгаа Тэргүүлэгч гиүшшн сонгуульт ажлаас чөлөөлөгдөхөө илэрхийлэх
- Шагайн харвааны холбооны тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах
- Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчид, тэргүүлэгч нарыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, гэмт хэрэг зөрчилд холбогдсон нь шүүхээр тогтоогдсон, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, гадаад, дотоодын урт удаан хугацааны сургалтанд хамрагдсан бол түр орлон гүйцэтгэгчийг томилох, чөлөөлөх асуудлыг тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх
- Шагайн харвааны холбооны гишүүдийг Шагайн харвааны холбоо болон салбар холбооны дүрэм журмыг удаа дараа зөрчсөн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Монголын Улсын Шагайн харвааны холбооны дэргэдэх Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн улсын болон аймгийн чанартай тэмцээнд оролцох эрхийг түр хугацаагаар түтгэлзүүлэх
Дөрөв: Шагайн харвааны холбооны гишүүдийн эрх, үүрэг
- Шагайн харвааны холбооны гишүүд нь дараахь эрх эдлэнэ.
- Монголын уламжлалт шагайн харвааны төрлөөр хичээллэгч, сонирхогч бүр нь шагайн холбооны гишүүнээр элсэх
- Шагайн спортоор хичээллэгч, сонирхогч иргэд нь Шагайн харвааны холбооны гишүүн бөгөөд хураамжаа бүрэн төлж барагдуулан улс, аймаг, бүсийн чанартай уралдаан, тэмцээнд орох, аймаг, улсын цол, зэрэг хүртэх
- Шагайн харвааны холбооны гишүүн нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, холбооны сонгуульт албан тушаалд сонгогдох, сонгох
- Гишүүд нь шагнал, урамшуулал, тусламж, дэмжлэгт бүрэн хамрагдах
- Шагайн харвааны холбооны гишүүн нь үнэмлэхтэй байх
- Шагайн харвааны холбооны гишүүн нь дараахь үүрэг хүлээнэ.
2.1 Холбооны гишүүн нь уламжлалт шагайн харвааны дүрэм, журам, ёс жудаг, ёс зүйг эрхэмлэн холбооны дүрэм, журмыг дээдлэн сахин биелүүлэх
2.2 Бүх гишүүд нь Шагайн харвааны холбооноос гаргасан дүрэм, журмын дагуу улирал бүр 20,000 /Хорин мянган/ төгрөгийн хураамжийг төлөх
2.3 Гишүүд нь дээрх хураамжийг холбооны дансанд цаг хугацаанд нь төлсөн тохиолдолд Монголын Шагайн харвааны холбооноос зохион байгуулж буй тухайн жилийн бүхий л тэмцээн, уралдаанд хураамж төлөхгүй оролцох
2.4. Шагайн харвааны холбооны гишүүн нь Шагайн харвааны холбооны дүрэм, холбооны дотоод журмыг зөрчин хураамжаа 1 жил буюу түүнээс дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гишүүний эрхээс түдгэлзүүлэх буюу тэмцээн, уралдаанд оролцуулахгүй байх
Тав: Шагнал, урамшуулал, тусламж дэмжлэг, санхүү
- Шагайн харвааны холбоонд гишүүнээр элссэн харваач бүр шагнал, урамшуулал, тусламж дэмжлэгт бүрэн хамрагдах эрхтэй.
- Тухайн жилд улс, бүсийн чанартай тэмцээнд үзүүлсэн амжилт, холбооноос зохион байгуулж буй тэмцээн уралдаанд идэвхитэй оролцсон, зохион байгуулалцсан зэргийг үндэслэн холбооноос тусгайлан баталсан болзлын дагуу Оны шилдэг салбар холбоо, зөвлөл, Оны шилдэг баг, оны шилдэг харваач, Оны шилдэг ахмадын баг, харваачийг тус тус шалгаруулан шагнаж, урамшуулна.
- Холбооноос зохион байгуулсан улс, бүсийн тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцсон, холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхи, зүтгэл, санаачилгатай ажилласан зөвхөн харваачдыг урамшуулах, АНУ, Европ болон бусад олон улсад болох Шагайн харвааны тэмцээнд оролцуулах асуудлыг холбооны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ.
- Энэхүү журмаар тогтоосон харваачийн төлөх хураамжийн орлогын 20 хувийг салбар холбоо, 10 хувийг зөвлөлийн дансанд төвлөрүүлж, тухайн шатны салбар, зөвлөлийн үйл ажиллагаандаа зарцуулж, санхүүгийн холбогдох тайланг сар, улирал бүр МШХХолбоо болон санхүү, татварын байгууллагад хуулийн хугацаанд үнэн зөв тайлагнах үүргийг Шагайн харвааны салбар холбоо, зөвлөлийн тэргүүнүүд хариуцаж ажиллана.
Зургаа: Хориглох зүйл
- Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, шийдвэрийн зөвшөөрөлгүйгээр энэхүү журмыг өөрчлөхийг хориглоно.
- Монголын Шагайн харвааны холбоо, салбар, зөвлөлөөс зохион байгуулсан аливаа тэмцээн, тойром харвааны үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн, худалдсан, согтуурсан үедээ ёс зүйн зөрчил, дутагдал гаргасан харваачийн улс, бүс, аймгийн тэмцээн, уралдаанд оролцох эрхийг тодорхой хугацаатай түдгэлзүүлэх хариуцлагын асуудлыг энэхүү дотоод журмын дагуу холбооны Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ.
- Холбооны гишүүнээр элсээгүй харваач нарт Улс, Аймгийн цол олгохыг хориглоно.
Долоо: Бусад зүйл
- Энэхүү журмыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж олонхи зөвшөөрснөөр батлан хэрэгжүүлэх
- Энэхүү дотоод журам нь батлагдсан өдрөөс эхлэх хүчинтэй
- Шинээр гарсан хууль тогтоомжийг үндэслэн тухай бүр өөрчлөлт оруулан боловсронгуй болгосон тухай бүрд бүх гишүүдэд танилцуулна.
МОНГОЛЫН ШАГАЙН ХАРВААНЫ ХОЛБОО