Үндэсний Шагайн харвааны 30 дахь удаагийн УАШТ-ий бүртгэл эхэллээ. Бүртгэлийг МШХХ-ны www.shagainkharvaa.mn/meduuleg хаягаар илгээх бөгөөд багийн ахлагч харваач бүрийн овог нэр, регистр, утасны дугаар, харьяалал, цол, зэргийн мэдээллийг бүрэн гүйцэд оруулж илгээхэд анхаарна уу. Мэдээлэл дутуу оруулсан багийн мэдүүлгийг бүртгэлд бүртгэхгүй. Аймаг, нийслэлийн АШТ-ээс эрх авсан багийн харваач бүр 30,000 төгрөг, эрх аваагүй багийн харваач бүр 60,000 төгрөгийн хураамжийг МШХХ-ны Хаан банкин дахь 5163255016 тоот дансанд /хүлээн авагчийн нэр МОНГОЛЫН ШАГАЙН ХАРВААНЫ ХОЛБОО/ шилжүүлснээр тухайн багийн бүртгэл баталгаажна. Аймаг, нийслэлийн АШТ-ий тайлан мэдээлэл, эрх авсан багуудын мэдүүлгийг МШХХ-ны цахим хуудсаар https://www.facebook.com/mongolshagaikharvaa/ 10.29-ний дотор салбар холбоод ирүүлэхийг анхаарна уу. МШХХ-ны дүрэм, журмын дагуу хатуу мэдүүлэгтээ өөрчлөлт оруулж буй багийн дарга нар энэ тухайгаа бичгээр /өргөдөл/ үйлдэн Монголын шагайн харвааны холбоо хаягийн чатруу илгээж, өөрчлөлт орсон хатуу мэдүүлгийг шинэчлэн www.shagainkharvaa.mn/meduuleg цахим хуудсанд илгээнэ.