Үндэсний шагайн харвааны ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор 25 дахь жилдээ зохион байгуулагдаж, 28 багийн 200 гаруй ахмад харваач оролцож, багийн болон хувийн цуваа харвааны төрөлд цэц мэргэнээ сорин өрсөлдлөө
Тэмцээнийг Х.Нямаа тэргүүнтэй Егүзэр хутагт Дамдинбишрэлт сан 2014 оноос хойш тасралтгүй ивээн тэтгэж байгаа бөгөөд нээлтийн үеэр 70-аас дээш насны ахмад харваачдад хүндэтгэл үзүүлсэн юм.


Тус тэмцээнд оролцсон 28 багаас
-Сэлэнгэ аймгийн “Бугант ЭБНЗ” баг тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд;
-Дэд байрт Баянхонгор аймгийн Д.Гэндэнпил ахлагчтай “Хайрхан өндөр” баг;
-Гуравдугаар байрт Орхон аймгийн А.Батбаяр ахлагчтай “Хангарьд” баг;
-Тусгай байрын шагналыг Дархан-Уул аймгийн Д.Эрдэнэбат ахлагчтай “Дархан цэц” баг хүртэв.


Харин цуваа харвааны төрөлд эхний 5 байранд орсон харваачид 20 сумнаас 20 онож сум уралдсанаас:

