С.Цог: Шагай харвааг тоглохдоо уухайгаараа удирддаг

2018/12/06

Шагайн харваа нь хүн, байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нүүдэл суурьшлын зохицохуйд оршиж чаддаг, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг, хамгийн бага хөрөнгө зардлаар олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлж болдог үндэсний соёлын үнэт өв юм. Шагай харваж наадах дэг горим нь нэг баг 7-9 хүнээс бүрдэх ба тоглож буй хоёр баг 30 хасаа өрж есөн тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үед баг тус бүрээс хоёр харваач суун тус бүр дөрвөн сум тавьж, гурван өрөг харван нэг нь нөгөөгөөсөө таван хасаа татаж чадсан тохиолдолд хожилд тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн хоёр баг дундын сайхан уухайгаар хүндэтгэл илэрхийлж, бас урам хайрлан оноо цэц мэргийг нь улам ахиулдаг ажээ. Шагайн уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл, хэв маягаас үүдэн төв халхын угалз уухай, боржигон уухай, зуудын идэрхийн уухай, баруун монгол буюу дархад уухай гэж дөрөв хуваасан байдаг. Үндэсний шагайн харваан түүх, соёлын талаар Монгол Улсын дархан мэргэн, шагайн харваа судлаач С.Цогтой ярилцлаа.

-Та ярилцлагын эхэнд манай уншигчдад шагайн харвааны үүслийн талаар товч мэдээлэл өгөх үү. Энэ талаар мэддэггүй хүн нэлээд  байдаг  шиг санагддаг?

-Шагайн харвааны соёлыг 1206 оноос эхэлсэн гэж монголчууд үздэг. Шагай харвах соёл нь хөдөө арал буюу Хэрлэнбаян-Улаанд хөгжсөн гэж анхны эх сурвалжид бичсэн түүх байдаг юм.

-Эрийн гурван наадмын дөрөв дэх төрөл болж орж ирсэн тэр жилийг эргээд дурсвал. Энэ цагаас хойш шагайн харвааны хөгжилд ямар дэвшил, өөрчлөлт гарав?

-1990 онд Ардчилсан хувьсгал ялахад Эрх чөлөөний талбай дээр шагайг анх харваж олон нийтэд албан ёсоор танилцуулсан. Найман жилийн дараа буюу 1998 оноос Үндэсний их баяр наадмын дөрөв дэх төрөл болгосон юм. Шагайг баяр наадмын хөтөлбөрт багтаасны ач холбогдлыг тоочоод баршгүй. Улсад төдийгүй, аймаг, сумдад шагайн харваа дэлгэрэх эх үндэс болсон юм. Наадамчид ч шагайн харвааг маш их сонирхдог болжээ. Өнөөдөр үндэсний энэхүү спорт наадгайг сонирхох залуусын тоо эрс нэмэгдсэн. Баяр наадмаараа харваж байна. Бусад үед бэлтгэл хийх, өөр тэмцээн уралдаанд оролцох мэтээр шагайн харваа нэлээд дэлгэрчээ. Зөвхөн монголчууд гэлтгүй гадаадын жуулчид  ихээр сонирхож, харваачдыг шагшин магтах болсон.

-1998 оноос шагайн харваа улсын наадмын нэг төрөл болж. Энэ цагаас хойш олон нийтэд сурталчлах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-1990 онд Монголын шагайн харвааны холбоо байгуулагдаж, тухайн жилдээ анхны улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан. Анхдугаар тэмцээнд 30 гаруй баг оролцож байсан бол одоо наадамд хамгийн багадаа 100 баг өрсөлддөг болжээ. Цомын тэмцээн, улсын аваргад тогтмол 70-90 баг оролцож байна гэхээр шагайн харваа хэр өргөн хэмжээд дэлгэрсэн нь харагдана.

-Улсын наадмын сурын харваанд өсвөрийн харваачид тусдаа харваж өрсөлддөг уламжлал байна. Гэтэл шагайн харваа өөр юм. Наадамд өсвөрийн харваачдыг оролцуулдаггүй дүрэм журам байдаг уу?

-Орон нутагт өсвөрийнхнийг шагай харвуулах үйл ажиллагаа одооноос л жигдэрч байна. Монголын шагайн харвааны холбооноос өсвөрийн УАШТ-ийг жилд нэг удаа зохион байгуулдаг. Тиймээс үүнийг улам хөгжүүлбэл улсын наадмаар тусдаа харвадаг болох магадлалтай.

-Сурын харваанд эмэгтэйчүүд тусдаа харваж, тэр ч бүү хэл цор зэрэг олгодог. Гэтэл шагайн харваанд бас л алга. Энэ ямар учиртай юм бэ?

-Шагайг эмэгтэйчүүд эрт үед харваж байсан түүх бий. Дондогдулам хатан уран үйлчингүүдийнхээ  нүдний чилээ, биеийн хөшүүг гаргах гэж шагай харвуулдаг байж. Ингэхдээ энэхүү уламжлалт спортоор нэлээд шамдуу хичээллэсний үр дүнд тэр үеийн хаад ноёдтой амжилттай харваж, тэднийг хождог байсан байна. Тэгэнгүүт эмэгтэйчүүдэд хожигдсондоо шаралхаж ноёд хиатууд Богд эзэнд хов хүргэжээ. “Эмэгтэйчүүд шагай харваад байна. Энэ бол зохимжгүй зүйл” гэжээ. Энэ үед Дондогдулам хатныг Богд хаан дуудаж шагай харвадаг талаар нь асуухад “Таны нэр сүр, алдар гавьяа, эх орноо хөгжүүлэх үйлсэд харш юм бол бид харвахаа болино” гэж хариулсан байдаг юм. Харин Богд хаан “Өөрийнхөө сүүдэр тохиосон долоон хошуу даншиг наадмын үед битгий харваж бай. Бусад үед та нар зөв зохистой, ёс дэгээр нь тоглож бай” гэсэн ам шийдвэр өгчээ. Ер нь бол шагайг цөөн тооны эмэгтэй харвадаг. Ялангуяа урлагийнхан. Гэхдээ албан ёсны тэмцээнд биш. Шагайнд баг болгонд нэг буу буюу чавх байдаг. Сүүлийн үед ахмадуудын дунд чавхаар харвах сонирхол их болсон. Үүнээс улбаалан эмэгтэйчүүд чавхаар харвадаг, мэргэжлийн баг хүртэл бий болжээ. Энэ бол дэвшил юм. Одоо чавхны төрөлд эмэгтэйчүүд илүү сайн оролцож байна. Ямар сайндаа чавхны улсын аварга, цомын тэмцээн тусдаа болдог ба эмэгтэйчүүд үүнд идэвхтэй харваж байгаа. Чавхаар Дорноговь, Өмнөговь, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Дорнод аймагт эмэгтэйчүүд харвах харваа өргөн дэлгэрчээ.

-Баруун аймгуудад хөгжиж байна уу?

-Харвадаггүй аймаг байхгүй. Харин таны хэлснээр Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан зэрэг аймагт хэр өргөн хэмжээнд хөгжив гэдгийг харж болно. Баруун тийшээ бол Өвөрхангай, Архангай, Баянхонгорынхон сайн харвадаг.

-Шагайн харвааны дэг ёс гэж их нарийн зүйл байх шиг байна. Энэ талаар та жаахан дэлгэрэнгүй ярьж өгөх үү?

-Шагай бол маш соёлтой, хатуу дэг жаягийн дор тоглодог. Шавь сургалттай соёл л доо. Анх тоглохдоо хот мандал, гал мандал байгуулна. Гал мандал байгуулна гэдэг багууд өөрийн дэг жаягаа бий болгодог. Баг анх бий болохдоо нарийн дэг жаягийг мөрдөнө. Багийн дотор дарга, цэгц гэсэн хоёр зонхилох хүн бий. Энэ хоёр хүн багийнхаа гишүүдийг сонгодог. Бүрдүүлэхдээ зүүн гарын дөрвөн хурууны дүрэм, баруун гарын гурван хурууны дүрмийг өөрсдөө маш сайн судалж, эзэмшсэн байх ёстой. Үүнийг төгс эзэмшсэний дараа багаа байгуулж болно. Хурууны дүрмийг хэрэгжүүлэх ажиллагааг ахмадууд дараагийн үед сургах маягаар өвлүүлдэг. Гишүүдээ цуглуулж байхдаа төрсөн цаг үе, мэнгэ, суудал зэрэг өөр хооронд нь уялдаатай, нарийн дэг жаягтай уламжлалаар хүнээ сонгоно. Багаа бүрдүүлсний дараа тойром, орон нутагтаа шагай харвахдаа эхлээд майхнаа барьдаг ёс бий. Майхнаа зөв харуулж, алтан зурхайгаа зөв байрлуулбал илүү амжилт гаргах магадлалтай. Алтан зурхайнхаа дээр эрдэнийн чулуугаа бас байрлуулна. Энэ нь нутгийнхаа уул усны эрдэнийн чулууг дээдэлж, авч явж байна гэсэн утгыг илэрхийлдэг. Гэх мэтчилэн яривал нарийн дүрэм журам, дэг ёстой юм. Шагай харвааг тоглохдоо уухайгаараа удирддаг. Зээ татах нь бэлэн боллоо, сумаа тавь гэсэн утгыг илэрхийлнэ. Зээ татангуут залгуулаад уухайлна. Уухайгаараа сумны зөв барил, буруу, зөв суусан, хашлагаа өндөр, нам барьсан, хасаа оносон, дутсан зэргийг бүгдийг нь уухайгаараа хэлдэг номтой. Түүнээс өөр янз бүрийн дуу авиа гаргавал хориглоно. 3-4 хоног харваад дуусахад уухайн дуу чихэнд хоногшиж дор хаяж долоон хоног сонсогддог. Ийм гоё соёлтой, сайхан наадгай спорт юм. Уухай нь өөрөө тэр хавийн дэв бузар, муу муухай, хэрүүлээс хамгаалдаг. Угаасаа уухай хийж байхад харваачдад илүү хөдөлгөөн хийх ч боломж олддоггүй.

-Тэгвэл хэрэгслийн талаар товч мэдээлэл өгөөч?

-Шагайн харвааны хэрэслэлд мод, тохой, хасаа, хашлага, тулгуур-сандал, сум багтана.  Мод нь зурхай, аравч, суурь /сэнтий/ гэсэн хэсгээс бүрддэг. Зурхайг 50х35см-ээс бага бус хэмжээтэй нягт хатуу, сайн чанарын зузаан модоор хийдэг юм. Хэцний өндөр газраас хасаа тавих цэг хүртэл 29-31см, хэц, аравч хоёрын хоорондын зай 10 см байх ёстой. Харин тохойн урт 52.5см буюу харвах зайн нийт урт есөн тохой /хэцнээс харваачийн хашлага тавьж буй хөл /гутал/-ийн өлмий хүртэл байх бөгөөд /52.5х9= 4м 72 см 5мм/ мөн хатуу модоор хийнэ. Тэгвэл хасааны өндөр 1.3 см, урт 2.3 см, өргөн 1.6 см байх бөгөөд хув, зааны соёо, эвэр, яс болон хуванцар эдээр хийдэг.

-Дэг соёл гэснээс үндэсний их баяр наадмаар бөхчүүд, сур харваачид сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг. Шагайн харваан дээр сэтгэл хөдлөлөө уухайгаар илэрхийлдэг энэ тухай хэлж өгөөч?

-Үндэсний бөх дээр бөхчүүд газар шаах, орилох, үсэрч дэвхцэх, хуруугаа гозолзуулах гэх мэт зохисгүй хөдөлгөөн их хийдэг. Харин шагайнд үндэсний бөхтэй харьцуулахад гайгүй. Гэхдээ уухайн түрлэг, уухай хийх дэг жаяг алдагдаад байгаа учраас зохисгүй байдлаар уухай хийх тохиолдол мэр сэр гарах болсон. Өрсөлдөгчөө зориуд алдуулахын тулд элдэв дуу авиа гаргах зохисгүй хэлбэр байдаг ч үндэсний бөхийн дэргэд бол харьцангуй бага.

-Шагайн харвааг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд юу хийх ёстой юм бол?

-Боловсролын байгууллага шагайн харвааг сургалтын хөтөлбөртөө багтаавал хүүхдийн хүмүүжил сайжрах чухал ач холбогдолтой. Ядаж л эрэмбээ мэднэ, бусдыг хүндлэхээс эхлээд олон ёсонд суралцана. Тэр утгаараа эрт үед хошуу нутгаараа шилмэл залуусыг сонгон сургаж байсан гэлцдэг.

-Та шагайн харваагаар хэзээнээс хичээллэж эхэлсэн  бэ?

-40 гаруй жил болж байна. Тэр ч утгаараа хасааны олон төрлийн цуглуулгатай. Жишээ нь Х.Чойбалсан гуайн Их долоогийн тоглож байсан хасаа, Ж.Самбуу гуайн хасаа надад хадгалаастай бий. Миний яг одоо барьж байгаа буу, чавх бол улаан зандан модоор хийсэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уран дархан н.Чойдорж гэдэг хүнээр хийлгэж байлаа. Хэлбэр, хийцний хувьд тун аятайхан. Бууг зандан мод, хусаас гадна зэс, гуулиар хийж болно. Толгойг нь гангаар хийдэг.

-Ер нь энэ спорт хүнд ямар төлөвшил бий болгодог вэ?

-Уул усаа дээдлэх, од эрхэсээ танин мэдэх, ертөнцийг таних мэдэх ач холбогдолтой. Энэ спортоор хичээллэснээр ёс уламжлалаа сайн мэднэ, дээдсээ хүндлэхээс гадна тэвчээр, хатжуужилтай, хүний үг сонсох, аливаад ул суурьтай хандах зэрэг өөрийгөө хүмүүжүүлэхэд нэн тустай.

ярилцсан: Б.МӨНХЗУЛ

эх сурвалж: http://npost.mn/

tirupur sex hotmoza.tv ypsporn
www.xxxvideo.com kashtanka.tv dudh tipa
sarika heroine doodhwali.net new x vedio
javforme go-indian.pro hd x vedio
bengali sexy video bf indiansexmms.info x hamstee
x vodeos.com anybunny.mobi draftsexporn
teluguwap.net com redwap.me filmywap.in
hindi blue sex video javmobile.mobi bengali hot panu
tamil rape dirtyindianporn.info park xvideo
greater noida sobazo.com olx ahmedabad
bangla blue cinema rajwap.tv indian porn free download
sunny leone sex vids redwap2.com free. sex
koihime hentai hentai.name animed porn
tamil xossip justindianporn.net indian six mms
bangladesi xxx video redwap2.com indian aunty group sex videos