Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, нэрт харваач Г.Сампил хэмээх эрхэмтэй шагайн харвааны талаар хөөрөлдлөө.

2018/01/02

Шагайн харвааны түүх уламжлалын тухайд та хамгийн сайн мэдэх хүний нэг. Тэгвэл өнөө цаг үед залуучууд олноороо шагайн харваанд орж байна. Тэдэнд энэ нандин тоглоомынхоо түүхэн уламжлалыг хэлж өгөх нь ач холбогдолтой зүйлийн нэг болжээ. Шагайн харваа ,багцаа нь, хэдий үеэс үүссэн бол оо?

-Дэлхийд хосгүй шагайн харвааг дэглэж хэн зохиосон бол, ардуудын дунд энэ тоглоом анх яаж үүсээ бол, есөн тохойгоос харваж бай гэж ерөөж хэн хэлсэн бол, өвөг дээдэс ямар ухаанаа, энэ тоглоомд шингээгээ бол, баг болон тоглож байхыг баталж яаж гаргасан бол, шагайн харвааны ёс журмыг соёрхож хэдүйд баталсан бол, гурван өргийн таван татлаас гажихгүй тоглохыг хэн даалгаа бол, арван таван хасаа өрж наадах нь аль цаг үед тогтоо бол, хангайн бугын гээсэн эврээр хасаа сум хийж байхыг хаанахын харваач  үзүүлээ бол, эртний сайхан тоглоом маань ийм олон асуулттай байх юм. Тэгэхээр энэ олон асуудал судлаачаа хүлээж байгаа. Шагайн харвааг судалж, докторын зэрэг хамгаалсан хүн байхгүй л байна. Шагайн наадмын түүх сонирхож явдаг чинь тун сайн байна. Түүхэн улбаа баримт бол бий. Шагайн харвааг  нүүдэлчний соёл иргэншилтэй нас чацуу гэж хэлж болно.  Манай монголчууд боолын нийгэм дамжаагүй гэдэг шүү дээ. Хүй нэгдлийн байгуулал задарч, хүн төрөлхтөний хөдөлмөрийн анхдугаар их хуваарь буй болсон тэр цаг үеэс зэрлэг ан амьтдыг гаршуулан адгуулж, гэрийн тэжээвэр болон таван хошуу мал сүрэгтэй  болсон тэр үеэс нүүдэлчний соёл иргэншлийн түүх эхэлдэг. Нүүдэлчин овог аймгууд  малынхаа ашиг шимийг амьдрал ахуйдаа бүрэн дүүрэн хэрэглэж ирсэн. Амьсгалаас бусдыг нь ашиглана. Ялангуяа хүнсэнд хэрэглэсэн малынхаа мах, арьс, нэхий, яс, ялгадас зэрэгт маш хүндэтгэлтэй хандаж, эрүүл мэндээ нөхөн сэргээх, эрхлэн тоглох наадам цэнгээний чухал хэрэгсэл болгож иржээ. Үүний нэг жишээ нь мал болон зээрийн шилбэнд байдаг дөрвөн бэрхийн буулт бүхий жижигхэн ясыг “шагай” хэмээн нэрлэж, гэрийн тоглоом наадгай болгосон явдал юм. Шагай шүүрэх, шагай няслах, шагай таах, бөгцөг няслах, алаг мэлхий засах, морь уралдуулах зэргээс салбарлаж, “шагайн харваа” гарсан нь тодорхой.

-Шагайн харваа монголын аль нутаг газар үүссэн бол?

-Тэгэхээр энэ асуудалд  “Монголын нууц товчоо” маань чиг баримжаа болж байна. Тэмүүжин Жамухтай анд бололцож, шагай бэлэглэж байсан тухай өгүүлсэн байдаг шүү дээ. Шагайн харваа наадам нь Гурван  голын эхээр нутаглаж байсан Хамаг Монголын олон овог аймгуудын дунд хүчтэй түгэн дэлгэрч байсныг түүхийн зарим эх сурвалжуудад тов тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг. Хэрлэн мөрний дээд эх Бүрэг эрэг орчмоор нутаглаж байсан Есүүхэйн хүчирхэг овгийнхон болон Алтан ургийнхан хиад Боржигон овгийнхонд хүчтэй дэлгэрсний улмаас олон зуунаар Монгол түмний дунд бодитойгоор оршиж, гадаад дотоодын элдэв халдлага  нөлөөнд авталгүй усталгүй, эрх чөлөө шударга ёсыг дээдэлсэн өнөөгийн тогтолцоотой уулзаж чаджээ гэж бодож байна.

Харвах намнахдаа мэргэн

Халх монголын эрчүүд

Хана хасаа өрж,

Харваа цэц мэргээ сорьдог байжээ гэж сурвалж бичгүүдэд бичсэн нь Гурван голын сав нутгийн эрчүүд ав ан хомрогод мордох, цэрэг дайны бэлтгэл хангах, цугларалтынхаа үед сур, шагай харваж наадан, отог овгоороо багшин нэгдэж, бие биедээ хүндэтгэл үзүүлж, урам хайрлах ур ухаанаа дэлгэрүүлж байсны гэрч билээ.

-Та шагайн харвааг Хэнтий аймагт, Гурван голын сав нутагт ихэд дэлгэрч байсан нь тэндээс үүссэн байх магадлалтай гэж үзэж байна аа даа. Би ч бас тийнхүү үзнэ. Үүний нэг баталгаа байна. Шагайн харвааны уухайн ая дан дотор “Боржигон уухай” гэж бие даасан уухай байдаг. Чингис хааны овгийнхонд шагайн харваа хүчтэй дэлгэрч, өөрсдийн ая уухайг бий болгожээ бодогдох юм.

-Шагайн харвааны тогтолцоо, түүний уухай нь тэр чигтээ түүх өгүүлдэг юм. Шагайн уухай нь бүс нутгийн түмэн олны зан үйл, соёл хэв маягаас үүдэлтэй дөрвөн чиглэлийн байна.

  1. Төв халхын угалз уухай
  2. Боржигон уухай
  3. Зуутын уухай
  4. Баруун монголын буюу дархад уухай гэж төрөлжсөн ардын язгуур урлаг, үндэсний соёлын үнэт өв болон уухайлж иржээ.Бас тойрмоороо нэрлэсэн “Хангинахын уухай” ч яригддаг.

Би шагайн уухайг үндэсний язгуур урлагийн төрөл хэмээн үзэж, санал тавин хөөцөлдсөөр, улсын үзлэгт оруулж байсан.

-Та уухайн тухайд өөр бодолтой явдаг төдийгүй зохих түвшинд ч санал оруулж байсан гэдэг. Энэ талаар дурдахгүй юу?

-1984 онд язгуур урлагийн улсын үзлэг болох гэж байлаа. Шагайн харвааны уухай нь монголын язгуур урлагийн бие даасан төрөл мөн болох тухай саналыг зохион байгуулах хорооны удирдах хүмүүст тавьж, ойлгуулж чадсан юм. Соёлын яамны орлогч сайд Сайнтөр, Баатарцогт нар сайтар ойлгож дэмжсэн. Урлаг судлаач Ж.Бадраа нарын хамт бүс нутгийн онцлогтой 5 төрлийн уухай байгааг судлан тогтоосон. Тэгээд Жаргалтхаан сумын харъяат ахмад харваач Шархүү гуай төв халхын “Угалз уухайчин”-аар шалгарч, алтан медаль хүртэж байлаа.

-Шагайн харвааны наадам олон зуун жил өртөөлөн ирсний нэг жигүүр нь уухай байх аа?

-Ингэж хэлж болно, ард түмэн тэгж бүтээсэн. Уухай бол шагайн харвааны жигүүр нь, бас сүлд аялгуу нь юм. Улс орон бүхэн сүлд дуутай шүү дээ. Улсынхаа сүлд дуунаас өмнө шагайн сүлд аялгуу-уухай үүссэн байх шүү. Уухайгүй харваа ямар унхиагүй билээ. Уухайн аялгуугаараа л харваачид ярилцана. Байц дээр суусан 4 харваач 4 сумаа, бүгд 16 сум харваж дуустал зөвхөн уухай л уянгалан хөвөлзөж байх. Зурхай түшин, хасаа маллаж буй харваач гол уухайг удирдан хөтөлнө.

-Баргил цээл хоолой хоршсон уухай нь найрал   дуу болон уянгалаад л, уулын оройд гаран алдаад л, ус шанданд буун алдаад, аяс аяс хонгор салхи шиг болоод байдаг. Юуны учир уухай үелзэн долгиолно вэ?

-Маш нарийн мэдрэмжийг илэрхийлж байгаа юм. Багийн маань харваачийн зоолт дор харагдвал уухайгаа өндөрсгөнө. Зоолт нь өндөр харагдвал уухайгаа намсгана. Ингэж багаараа өөрийн харваачдаа зориулсан дуудлага уухай хийнэ. Харваач нь нөхдийнхөө уухайг анзаарах тул элдэв бодлоос ангижран, зөвхөн  хашлагны зоолт, хурууны тавил татаа тайлалдаа анхаарлаа төвлөрүүлэн,сэтгэлийн тайван төлөв байдалд орж, уянгалаг сайхан аялгуугаар илбүүлэн байж, сумаа харвана. Оносон даруй уухайн ая солигдон, “онолоо доо” хэмээн онооны мялаалга-урмын уухай болно. Урмын уухайг багаараа баясан хийнэ. Хасааг оносон мэргэн харваачдаа баяр хүргэн хүндэтгэж,  тэрхүү онооноос багаараа урам авч байгаагаа илэрхийлэн, түрлэг уухайг цуурайтуулдаг билээ. Оноогоороо багийн нөхдөө баярлуулсан харваач урамтай байх тул дараагийн сум мэргэн тусах нь тодорхой болдог. Хэрэв харваач сумаа давуулж алдсан бол “давлаа даа” хэмээн яльгүй харамсал илэрхийлсэн аялгуугаар уухайлна. Ер нь уухайд цөөхөн үг хэрэглэнэ.

  Ийнхүү уул усны дуу хоолой гэмээр монгол язгуурын эр хонгор аялгуу шагайн харваандээр үелзэн долгиолж байх сайхан шүү. Шагайн харвааны татах хүчин бол дан ганц уухайдаа биш, тогтолцоондоо байгаа юм. Сум харвах явц уухайтайгаа найрч байж, амьд тоглолт болж байгаа. Уухайгүй харваа ямар уйтгартай билээ. Хэн ч уухайлахгүй байхад сум харвах гээд үзээрэй, нам гүм чив чимээгүйд анхаарал төвлөрөхгүй, нэг л таагүй явдал болчихоод сууцгааж буй мэт юм юм бодогдоно. Уухайтай харваж сурсан мэргэн: “алив уухайлаад өгөөч” гэдэг.

-Шагайн харваа мянган дамнан өртөөлж ирсний алтан аргамжаа, гагнуур нь юу байв аа. Магад  заавал шагай харваж сур гэж аль ч зуунд “захиргаадаагүй нь”  мэдээж. Ард түмэнд хэрэгтэй учраас л хүмүүс сайн дураараа сураад, уламжлаад ирсэн хэрэг. Яаж суралцаад байсан бол. Шагайн алтан аргамжаа харваачаас харваачид яаж хөвөрч байсан бол? Мэдээж ахмад харваачаас хүүхэд залууст уртсаж байсан. Бас өрх гэр бүлийн дотор ааваас хүүд уртсаж байсан. Ийм хоёр алтан аргамжаа зэрэгцэн хөвөрч, тасралтгүй уртсаж, мянган жил дамнан хөвөрч, эдүгээ бидэн үзүүрээс нь атгаад байгаа билээ?

 -Тэр хэрэгтэй ач тус нь юу байв гэвэл хүмүүсийн эв нэгдлийг гагнадаг “алтан гагнууртай” байгаад оршино. Та “шагайн харвааны даль жигүүр, алтан аргамжаа, алтан гагнуур” гэлээ. Тийм ээ, шагайн харваанд алтан гэмээр гандан буураагүй, алт шиг улам өнгө орсон сайхан чанар олон бий. Тийм ч учраас ард түмэн гээгээгүй, улам төгөлдөр болгон авч явжээ. Эгэл ард олны харилцаанд эв нэгдлийг бэхжүүлдэг, ахан дүүсийг, нутаг голынхныг эв найртай болгодог. Тийнхүү эвлэсээр, нэгдсээр эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эвлэлдэн нэгдэхэд ихээхэн ач тустай тул ард түмэн шагайн харваа наадмаа ихэд хүндэтгэн дээдэлж иржээ.

  –Ард түмний хүндэтгэл хүлээсээр ирсэн энэ соёлыг орчин үед яаж дээдэлбэл зохилтой вэ?

-Шагайн харваа Монгол түмний сэтгэл оюунд олон зуунаар хадгалагдан, одоогийнхоор бол “кодлогдон” өгөгдөж ирсний мөн чанарыг олж харах ёстой.

Бусдын албадлаг шахалтгүйгээр үл барам хааж хавчиж, доромжилж байсан он жилүүдэд ч ард түмэн шагайн харваагаа хадаг лугаа ариун сайхнаар нь авч ирсний утга учрыг бодолцох хэрэгтэй. Энэ талаар надад ойлголт байдаг. Шагайн харваа нь зөвхөн харваачид төдийгүй, гүрэн улсынхаа түмэн олныхоо эв нэгдлийг сахин бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэртэй байж гэж бодогдоно. Мөн хүн хүндээ нөхөр, нөхрийн хэргийг өөрийнхөөс ямагт түрүүнд авч үздэг, ямар нэг бай мөрийгүй, цэвэр ариун ёс суртахуунд суурилсан, харваачид наадагчид бие биесдээ хамгийн дээд хүндэтгэл үзүүлэн урам хайрлах агшинг шагайн харваа олгодог билээ. Дээр дурдсан бүхэн өнө эртний төрийн ёс, төрийн бодлоготой яв цав нийцэж байжээ. Тэгэхээр орчин үед шагайн харвааны өв соёлоо  төр улсын бодлого, зохион байгуулалтын төвшинд авч үзэх  хэрэгтэй юм. Төр засаг-ард түмний ганбат холбоог бэхжүүлэх үйлсэд үндэсний энэ өв соёлын шавхагдашгүй их хүчинд түшиглэвэл зохилтой гэж бодож явдаг.

  –Таныг шагай харваж сурч байхад болон идэр залуу наадаж байхад чинь хаанахын хэн гэдэг мэргэнүүд алдартай байсан бол?

  -Ард түмний дунд, чухам л, халхын 18 аймагт нэр нь цуурайтсан  олон харваачдын суу алдар яригддаг байсан. Улсын аварга шалгаруулах тэмцээн болдоггүй байсан үед миний мэдэх алдартнууд гэвэл “Булган”-ы Очир, “Хөнхөр” Дашдорж, бөх цоллооч Пүрэвсүрэн, “Шар” Даваасүрэн, Төв аймгийн Баярбат, Нармандах, Эрдэнэсантын Дашзэвэг, Дундговийн хүрэн Чоймбол, “Хар” хэмээх Бархас, Дорноговийн Ч.Дөш, Дашжамц, Өмнөговийн Гаадан, Цэвэграаш /домогт хоёр өндөр ч гэдэг/, Дорнотын Цогтжав, Хэнтийн Д.Зундуй, Цэнхэрмандлын Д.Цэрэнпил, “Оонон” хэмээх Гэндэн, Ч.Бухаа, Бүрнээбаатар, Соёлын яамны Баянхүү,  Улаанбаатарын 3 дугаар сургуулийн Дамдин гээд сайчуудыг ард түмэн мэддэг байлаа.

-Шагай маань өөрөө түүхийн маш ээдрээтэй үеийг ч туулж ирсэн хэрнээ 1000 жил дамнан өртөөлж ирээд байна. Тэгэхээр ийм мундаг харваачдаас үеийн үед өвлөгдөж дархлаагаа хадгалж ирсний нэг тод жишээ болов уу?

-Тиймээ, ард түмэн сэтгэл зүрхэндээ шагайн харваа наадмаа тээж ирсэн. Шагайн харваа удам дамжин уламжлагдаж ирсэн нь мэдээж. Аав нь шагай харваж байсан бол хүүхдүүд нь аяндаа шагай харваж сурсан  л байгаа. Би өөрийнхөө амьдралаас жишээлье. Миний өндөр өвөө болон өвөг эцэг орилоо хэмээх Дондог шагай харваж нааддаг байжээ. Эцэг Балдангалсан шагайн харвах дуртай, сайхан ч нааддаг байлаа. Гомбоцэрэн аав минь шагай харвадаггүй ч дэмжинэ. Би хоёр аав, хоёр ээжийн дунд өсч, нутгийн ахмадуудаас шагай харваж сураад, өдгөө 60 гаруй жил шагайн уухайд баясаж явна. Миний хүүхдүүд чөлөөт цагаараа шагай харван наадаж байна. С.Олонбаяр улсын мэргэн болсон. С.Отгонбаяр, С.Эрдэнэбаатар, С.Батбаяр, С.Мөнхбаяр, С.Энхбаяр /маам/ нар сайхан харвана. С.Эрдэнэбаатар маань “Үлэмж дархан мэргэн” болсон. Бидний ар тал гарч ирж байгаа. Ач хүү Цог-Өлзий, Ганболд нар хүүхдийн тэмцээний медальтай харваач болоод байна.

Өнөөгийн шагайн харваанд удам залгасан харваач олон. Хаа газар байна. Зүүн хараагийн солгой Бадарчийн хүүхдүүд Шинэнбаяр, Шинэнбат нарын ур чадвар үлгэр дууриал сайхан байна. Санжаагэндэн гуай шагайд хоёр ачийгаа дагуулаад шагайд ирсэн. Удам дамжиж байснаас гадна ахмад харваачдын үлгэр дууриалал нь олон олон залуусыг шагайн харваанд оруулж ирсэн нь тодорхой юм. Их эзэн Чингис хаан ач хүү Хувилайдаа хашлага бэлэглэж байсан туай баримт байгааг Баянхүү  гуай ярьдаг. Чингис хаан ан ав байлдааны өмнө цэргүүдийн дунд шагайн харваа явуулж, эв нэгдлийг бэхжүүлж, байлдааны тактикаа сургуулилж байсан гэдэг.

Байлдааны тактик гэсэн чинь сонин байна. Шагайн харвааны тогтолцоонд монголчуудын байлдааны тактик байдаг байх. Нийлэг, шувтраг, гоц, мэргэ үе ноён үе, далд үе гэдэг нь байлдаанд цэргүүдээ үелэн оролцуулж, ялалт авчирдаг байсныг тусгасан мэт?

-Нүүдэлчин монголчуудын шагайн харваа олон зуунд хөгжиж ирсэний нэг баталгаа шударга чанартайд нь байгаа юм. Ард түмэн шударга чанарт дуртай, шударгыг эрхэмлэж, дэмжиж байдаг. Ард олны дунд шударга юм улам дэлгэрч иржээ. Харваачийн сум оносон эсэх нь бүхний өмнө ил тод байдаг. Хоёр багийн харваачид өөрсдөө шүүдэг. 14 хүний 28 нүд харна, үзэгчид харна. Хэлбэрдэн хуурч мэхлэх буюу худлаа онох гэж байхгүй. Ингэхээр хамгийн сайн ардчилалтай, энгийн шударга тоглоом наадам байгаа юм. Шагайн харвааны уламжлалт тогтолцоо, ёс заншил, журмыг цаасан дээр буулгаагүй олон зуун жил болсон.Монголын шагайн харвааны холбооны тэргүүлэгчид эртний  уламжлалт журам, ёс зүй дээр үндэслэн, “Шагайн харвааны дүрэм”-ийг баталсан. Уг дүрэмд шагайн харвааны тогтолцоо, ёс заншлын олон зүйлийг хуульчилж оруулсан. Дүрмээ яг ёслон дагавал өвөг дээдсийн бодлого зорилт өнөө цагт биелсээр байх болно.

-Шагайн харваж наадах нь хувь хүнд ямар ач тустай вэ, сайн тал нь юу вэ.?

-Иогчид, бясалгагч нар бодол санаагаа, анхаарлаа нэгэн зүйлд төвлөрүүлээд, гайхамшгийг үзүүлээд байна шүү. Шагай харвах түүн лугаа юм. Харваач сум харвах бүрдээ бясалгал хийдэг гэж болно. Хэн ч гэсэн шагай харвасан цагаасаа л дотогшоогоо анхаарч, сэтгэлээ жолоодож сурдаг.  Энэ бол хүүхэд залуучуудад их тустай юм шүү. Хашлага сум хоёр дээр хурууныхаа өндгөөр өөрөө өөрийгөө мэдэрч сурна.  Хаан биеэ, хатан зоригоо сэтгэлтэйгээ хурууныхаа өндгөн дээр төвлөрүүлж, сурч байгаа юм. Энэ нь эмчболж, өөрөө өөрийгөө дотогшоогоо үзээд байгаа юм. Чи шүлгэндээ

            Эрхий болоод дунд хуруундаа

            Эр биеэ зангидан харвав,

            Эв дүй ур чадвартаа

            Эрч хүч оруулан харвав.. гэсэн байсан.

Хүний аль хэр зоригтой нь харваанаас харагддаг. Хүн өөрийн зориг зүрхээ мэдэрч авдаг.Хашлага суман дээр өөрөө өөртэйгээ л ноцолдоод байгаа юм шүү. “хожил шийдэх оноо алдчихлаа,  бэмбэгнэж байгаад дутаачихлаа” гэж ярих нь  олон. Энэ чинь зориг дутсанынх, хулчийсхийж харвасан байна л даа. Харваачийн ихэд бадарч харвасан сум шулуухнаар эрч хүчтэй тусч, яс онох буюу давж харагдах нь харваачийн эр зоригийг илэрхийлнэ. Удаа дараалан сум дутаад байгаа нь зоолт дороос болдог ч давах бий гэж хэт болгоомжилж айснаас сул харвана, энэ нь зориг дутаж халирсаных юм. Харваачдын дунд итгэлцэл бэхждэг. Нөхдийнхөө итгэлийг дааж биелүүлнэ гэдэг эрчүүдийн хамгийн сайхан чанар шүү дээ. Мэргэн минь “Баараггүй 4 ононо доо, одоо хожлын оноо хийнэ дээ” гээд уухайлахад онож л байдаг. Нөхдийнхөө итгэлийг биелүүлсэн харваачийн сэтгэл сайхан байна. Итгэлээс үүдээд эв нэгдэл улам улмаа бэхжээд байдаг

-Хүүхэд залуусыг нийгэмшүүлэн төлөвшүүлэх ач холбогдлыг үнэлж баршгүй билээ. Ахмад үе, залуу үе салчихаад байгаа өнөө цаг үед тэднийг холбож, нөхөрлүүлдэг ганц тоглоом шагайн харваа гэхэд хилсдэхгүй байх?

-Санаа нэг байна. Өдгөө цагт олон төрөл янз бүрийн тоглоом наадам буй болжээ. Харамсалтай нь хүүхдүүд тусдаа тоглоно. Залуучууд өөр хоорондоо тоглоно. Ахмадууд бас л  тусдаа наадна. Ганцхан шагайн харваан дээр хүүхэд залуус ахмад хүмүүс нэг болон  тоглодог. Тэд нас өөр өөр боловч шагайн ёс журам дээрээ эн тэнцүүхэн болцгооно. Нүүдэлчин монголчууд ингэж хүмүүсээ нэг цул болгон авч явж байжээ. Энэ онцлогоороо дэлхийд ижилгүй байх аа. Шагайн харвааг сэтгэлийн тоглоом гэдэг. Догдлоод байгаа сэтгэлээ тогтоон барьж сурна гэдэг их хүмүүжил шүү. Багаасаа өөрийгөө эзэмдэж сурсан хүн шалдар булдар юманд орооцолдохгүй дээ.

-Хувь харваачид ямар ач тустайг ярилцлаа. Одоо үзэгч олон нийт шагайн харвааг яаж хүлээн авч байгаа талаар ярилцъя. Өнөө цаг үед үзэгчид ихэд таашаан үзэж харагдана. Уухайн аянд баясаж сууж, уулга алдан сонирхож байна. Сум онох бүрд баярлан, ганц хасаанд ойрхон алдахад сүүрс алдан, урлагийн тоглолт  үзэж байгаа мэт болж харагдах юм. Гадаад хүмүүс жуулчид ихэд бахдан сонирхох юм. Үзэгчид улам олон болж байна. Дээр үед бас л ийм байсан байхдаа?Шагайн наадам тойром харвааны талаар ярилцъя?

-Энэ талаар маш сайхан уламжлал бий. Харваач төдийгүй үзэгч олны лха таван тэнгэрийг бадраадаг, Говийн Лха бурханы ивээлд багтсан наадам гэж дээдэлж,  бурханчлан сүсэлж ирсэн юм шүү.Олон түмний энэ дээдлэл тойром харваан дээр   тод илэрдэг байжээ. Шагайн наадам тойром харваа олон зуун жилийн турш төв халхын нутагт жилд хоёр удаа болдог уламжлалтай байсан. Шагайн наадам бол хавар ногооноор морь мал ногоонд цадаж, үсээ хаяж, усан баадай гүйсэн цагаар, намрын эхэн сард мал сүргийн тарга тэвээрэг ид гүйцэх цагаар болдог байж. Өөрөөр хэлбэл эрчүүдийн ажил нэлээд сийрэг байх үед болно. Хаврынх нь морь уях, гүү барих, хонь хяргах, найр наадмын цагаас урьтаж, намрынх нь өвлийн бэлтгэл болон өвөлжилтийн их ажлаас өмнө болно. Хаврын шагайн наадам тойром Бадын бөөрд, намрын тойром Наранхөгцтэйд болдог байжээ. Шагайн наадам бол зөвхөн шагай харвах хэсэг хүмүүсийн зугаа цэнгэлийн төдий зүйл биш, олон газрын орон майхан ширдэг дэвсгэр, хасаа зурхай аравч хашлага сум, өмссөн зүүсэн хувцас хунар, эдэлж хэрэглэж яваа гаанс, хөөрөг сэтгүүр, цохилуур хэт хутга, унасан морь барьсан ташуур, тохсон эмээл хазаар, худрага тэргүүтний нэгэн ёсны шилдэг сайхны үзлэг болдог байжээ. Дээрх зүйлсийн нутаг нутгийн шилдэг сайн, өнгөтэй өөдтэй нь энд цугларч, ур хийц чанар чансаа, гоё ганганаараа гайхагдаж, хэлэлцэгддэг байжээ. Шагайн харваанд зөвхөн харваачид, тэдний дагалт, хөтөч үйлчлэгчид төдийгүй, сонирхсон олон хүн цугларч үздэг байсан. Тойром дээр нутгийн айлууд цагаан идээгээр дүүргэсэн тавгийн идээ унд цайтай ирж, хүндэтгэл үзүүлэн оролцож, даган баясдаг байжээ.

-Нүүдэлчин малчин ардууд шагайн харвааг дээдэлж, амьдрал ахуйдаа хэрэглэдэг байсны олон баримт яригддаг. Тойром тарахын үед багуудыг айлууд уриад аваад явдаг байсан гэдэг. Бусад үед ч шагайн багийг айлууд урьдаг байжээ. Яахан урин залж дээдэлнэ вэ?

-Баг харваачдыг хот айлууд урин залж, гэртээ аваачин хүндэтгэл үзүүлээд, шагай харвуулдаг явдал түгээмэл байжээ. Энэ нь уухайн дуу, шагай харваан чимээгээр жавар үргээж, хотоо ариусган, уул ус голынхоо лус савдгийг баярлуулахын учигтай байсан. Хүүхэд тогтдоггүй айл, дандаа охинтой тэгээд хүүтэй болохыг хүссэн айл гэртээ, хотондоо шагай харвуулаад, хүссэнээрээ болдог байж. Малын өвчин эмгэгийг эдгээх гэж шагай харвуулна. Шагай харвах цаг гаргахын тулд амьдрал ахуйн ажлаа урьчилж сайтар төлөвлөнө. 2 өдрийн ажлыг нэг өдөрт багтаан хийгээд, өөртөө зав гаргаж авдаг байлаа. Өөрөөр хэлбэл эцэж цуцашгүй хөдөлмөрлөөд, шагайн харван наадаж, алжаалаа тайлж,  байв. Миний залуу нас соц нийгмийн үетэй давхацсан болохоор “феодалын үеийн тоглоом” маань хаагдаж, хавчигдаж, элдэв шахалт дарамтыг үзэхээрээ  л нэг болсныг би мэднэ. Бид ихэнхдээ нуугдмал байдалд, орой үдэш шөнийн цагаар л тоглоно. Жишээ хэлье. Хөдөөний биднийг хотод ирэхэд хотын харваачид мэдчихээд, нууцаар шуурхай цуглаж тоглодог байлаа. Дорнотоос Цогтжав, Хэнтийгээс намайг, Өмнөговиос Гаадан, Цэвэграш бидний аль нэгийг ирэхэд Улаанбаатарын харваачид тэр дороо бие биедээ мэдээлэл хүргээд, дарга нарын анхааралд өртөхөөргүй хаа нэг газрыг сонгон, шөнөжин харваж нааддаг байлаа. Өглөө сүлдэн дуунаар тарах юм шүү гэцгээдэгсэн. Хөдөөнөөс ирсэн бидэнд хотынхон гүн их хүндэтгэл үзүүлнэ. Дашзэвэг, Магсар, Даваасүрэн, Бүрнээбаатар, Санжаагэндэн гуай гээд олон сайхан нөхөд маань зохион байгуулдагсан. Миний оролцсон баг улс,  аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байранд олон удаа шалгарч байлаа.

-Танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол шагнал олгосон Ерөнхийлөгчийн зарлигт таны баатарлаг гавьяат үйлсийг тоочин тэмдэглэсний  дотор “…үндэсний соёлыг хослон дэмжсэн…” гэжээ. Энэ үг таны шагайн харвааг хэлсэн байх. Та бол захиргаадалтын үед шагайн харвааг сэргээн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан сэхээтний нэг. Энэ талаар та ямар үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бол?

-Шагайн харвааны үнэ цэнэ, ач тусыг мэддэг болсноосоо эхлээд энэ тоглоомыг дэлгэрүүлэхийн төлөө ажилласан. Захиргаадалтын үед шагайн харвааг хоцрогдсон тоглоом, лам нарын тоглоом гээд хориглодог байлаа. Хоригийг зөрчсөн хүмүүс шоронд орох хүртэл шийтгүүлж байв. Гэвч ахмад үеийн харваачид үндэсний соёлын үнэт өвөө хайрлан хамгаалсаар хүний эрх чөлөөг дээдэлсэн өнөөгийн цаг үетэй золгуулж чадсан. Би шагайн уухайг дэмжин сэргээхэд хэрхэн оролцсоноо дээр дурдсан. Манай Хэнтий аймгийн харваачид хэд хэдэн багаар харвадаг болж, 1984 онд кино мэдээнд уухай өргөн, зургаа авахуулж, улмаар 1987 онд “Шагайн тойром” хэмээх кинонд Хэнтийн харваачид биечлэн оролцсон. Хилийн чанадад суугаа монголчуудын дунд шагайн харвааг дэлгэрүүлэх эхлэлийг тавьж байсан. 1991 онд ОХУ-ын Чита мужийн Агын тойрогт шагайн харвааны бүх хэрэгсэл бэлтгэн өгч, үзүүлэх тоглолт зохиож, хүү С.Батбаярыгаа хоёр сарын хугацаагаар дасгалжуулагчаар ажиллуулж байв. Шагайн харваа сэргэн хөгжиж байгаа боловч, уламжлалаа умартах явдал гардаг болсон. Гурван өргийн таван татлаар тоглохгүй байх, тулгаж харвах, уухайг хашхираан болгох, согтуугаар сум харвах, бай мөрий хэт хөөцөлдөх гэх зэрэг бол шагайн харвааны өв соёлд харш юм. Ийм олхиогүйг орхиулахын тулд Уламжлалаа дээдлэх уулзалт харвааг санаачлан, 2003 онд зохион байгуулсан. Эх орны маань өнцөг булан бүрээс нийт 102 багийн 1000-аад харваачид цуглан, уламжлалаараа сайхан наадсан. Энэ харваа нь Монгол бахархлын өдрөөр тохиосон тул “Хөдөө арлын их тойром” гэж нэршлээ. Бас Хэнтийдээ 2014 онд Их тойром зохиоход 68 баг харваачид ирж, гурван өргийн таван татлаар тоглосондоо харваачид талархалтай байсан.

-Хөдөө арлын их тойромд оролцсон харваачид одоо ч танд талархан, ярилцаж байдаг. Тэдний талархлыг илэрхийлье. Бас таныг шагай харвааг ивээн тэтгэдэг гэж сонслоо. Энэ талаар тодруулна уу?

-Шагайн харвааны өв соёлыг дэлгэрүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийж ирлээ. Бололцооныхоо хэрээр ивээн тэтгэж байсан. Улаанбаатарын Ерөөлт, Төв аймгийн Энхбат, Булганы Л.Түвшинжаргал, УБ-ын Х.Нямаа, Өмнөговийн Түвшинбаяр, Хэнтийн Б.Амгаланбаяр, С.Эрдэнэбаатар нарын арваад баг харваачдыг хувиасаа хурдан удмын адуугаар шагнаж байсан. Мөн 2012 оны Үндэсний бахархалт харваа, 2014 оны Хөдөө арлын их тойрмыг санаачлан зохион байгуулахдаа чамгүй хөрөнгө зардал гаргасан. Удахгүй болох МШХХ-ныхоо 30 жилийн ойд хурдан удмын хязаалан азарга, гурван ирэг бэлэглэсэн. Шагайн харвааныхаа өв соёлыг монгол хүн бүр дээдэлж, дэмжиж, дэлгэрүүлж явах учиртай билээ.

-Шагайн харвааны холбоо байгуулагдсаны 30 жилийн ой болно. Шагайн харваа наадам маань түүхэндээ анх удаа өөрийн байгууллагатай болсны ойг тэмдэглэнэ. Энэ талаар та сэтгэгдлээ хэлнэ үү?

-Сүүлийн 30 гаруй жилд шагайн харваа өргөн дэлгэр боллоо. Улс үндэснийхээ баяр наадамд байр сууриа эзэллээ. НҮБ-д хүн төрөлхтөний биет бус өв соёлын нэгэн болж,  бүртгэгдлээ.Дэлхийн олон оронд шагайн харваа дэлгэрч байна. Уламжлалт тойрмууд сэргэж, бас шинээр цөөнгүй тойром харваатай боллоо. Улс, аймаг, сумын гээд шаталсан наадам тэмцээний тогтолцоотой боллоо. Цогц цол шагналтай ч болов.   Аймаг сумуудад шагайн харвааны товчоо ажиллаж байна. Хүүхэд залуучууд олноороо шагай харваагаар хичээллэж, маш сайн сурч байна.

Төв, орон нутгийн байгууллагуудаас иргэд олон түмний дунд явуулах төрийн ёс, түүхэн уламжлал, нүүдэлчний соёл иргэншил, үндэсний бахархалт үзлээ сэргээн хөгжүүлэх, хүүхэд залуу үеийнхэнд өвлүүлэх асуудлыг төрийн бодлого зохион байгуулалтын түвшинд авч үздэг болсон байна. Чухам энэ бүхнийг бидний үеийн ахмад харваачид хүсч байсан юм. Бидний өмнөх үеийн ахмадууд ч мөрөөдөж байсан. Энэ учир Шагайн харвааны холбооныхондоо баяр хүргэе. Дэлхийд хосгүй өв соёлоо өвөг дээдсийн бүтээсэн ёсоор хөгжүүлж яваарай. Эв нэгдэлд суралцъя гэвэл энэ тоглоомоор найдаж байгаарай.

С.Баяр

эх сурвалж: https://www.shuurhai.mn/

tirupur sex hotmoza.tv ypsporn
www.xxxvideo.com kashtanka.tv dudh tipa
sarika heroine doodhwali.net new x vedio
javforme go-indian.pro hd x vedio
bengali sexy video bf indiansexmms.info x hamstee
x vodeos.com anybunny.mobi draftsexporn
teluguwap.net com redwap.me filmywap.in
hindi blue sex video javmobile.mobi bengali hot panu
tamil rape dirtyindianporn.info park xvideo
greater noida sobazo.com olx ahmedabad
bangla blue cinema rajwap.tv indian porn free download
sunny leone sex vids redwap2.com free. sex
koihime hentai hentai.name animed porn
tamil xossip justindianporn.net indian six mms
bangladesi xxx video redwap2.com indian aunty group sex videos