С.Ямааранз: Хоббиныхоо ачаар Монгол орны ихэнхи аймагт очиж үзсэн

24.02.2015

Шүүдэр хүлхсэн цэцэгтэй Буянт -Ухаагийн талд
Шувууд сугавчлаад одох нарны илчийг аргамжиж
Халхын мэргэдийг цуглуулсан шагайн харваа эхэллээ.
Харваа, уухай, цэцтэй монгол наадгай эхэллээ.

Дээрхи мөртүүдээс юун тухай ярилцлага болохыг эрхэм уншигч та мэдсэн буй за. Монголын хэл, соёлын өвөрмөц өвийг хадгалан, хамгаалахаар зорьсон АПУ ХК-ийн үзэл баримтлалыг өөрийн биеэр түүчээлэн яваа нэгэн эрхмийг онцлон ярилцсан юм. Ажил мэргэжил энэ цагийнх хэрнээ сонирхол хобби нь эрт цагийн төдийгүй түүгээрээ алдар цолоо дуудуулж буй энэ хүн бол АПУ ХК-ийн Мэдээллийн технологийн инженер, Монгол улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз.

Манай компанид улсын цолтой хүн байдаг гэхээр тун бахархмаар санагдаж байна. Тиймээс яриагаа таны цол, сонирхлын талаар эхлэе.

Би Архангай аймгийн Хайрхан суманд төрж өссөн. Миний аав, хоёр ах бас шагай харвадаг хүмүүс бий. Тэднийг харж өссөн болохоор яах аргагүй энэ спортод “орсон” доо. Шагайн харваагаар хамгийн анх Архангай аймагт 1998 онд “Бүх ард түмний спартакад”-д оролцон хүрэл медаль хүртсэн юм. Тухайн үед сумын ах нарыгаа даган очиж оролцоод медаль авсан тул түүндээ маш их урамшиж шагайн харваагаар хичээллэх болсон. Харин ажил мэргэжлийн хувьд би одоогийн Боловсролын их сургуулийн физик, компьютерийн ангийг төгсөөд АПУ ХК-д 2005 оноос ажиллах болсон.

Хүүхэд байхаасаа амжилтын гараагаа эхлүүлсэн юм байна. Тэгвэл нийт хичнээн жил хичээллэж байна вэ?

Хүүхэд байхаасаа шагайн харвааг сонирхсон юм болов уу. Харин 2004 оноос үүгээр тууштай хичээллэж, амьдралынхаа нэг хэсгийг болгон өдийг хүртэл явна.

Шагайн харваа бол Монголын нүүдэлчин ахуй амьдралаас нүүдэлчдийн уламжлагдан ирсэн наадгай. Гэхдээ энэхүү наадгайн гарал үүсэл нь яг хэдийгээс эхлэдэг юм бол.

Монголын нууц товчоонд Тэмүүжин, Жамухтай анд барилцаж байхдаа шагайн харваагаар наадаж байсан гэдэг. Мөн Хубилай хааны үеэс дайн тулаангүй тайван цагт эрхий мэргэн харваачдынхаа хурууны эрчийг хадгалахын тулд наадаж ирсэн гэж үздэг. Нэг ёсны байнгын бэлтгэл сургуулилт хийлгэх мэргэн санаа юм уу даа. Харин социалист нийгмийн үед шагайн харвааг лам нарын тоглоом хэмээн хориглодог байв.1990 оноос хойш шагайн харвааг эрчимтэй хөгжүүлж 1999 оноос хойш Улсын баяр наадмын төрөлд багтаасан.

Таныг Монгол улсын “Үлэмж дархан мэргэн” гэж сонссон. Цолны эрэмбэ болоод энэ спортоор хичээллэгчдийн талаар мэдээлэл өгөөч

Цолны хувьд улсын их баяр наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тохиолдолд цолны болзол хангадаг . Монгол улсын дэд мэргэн, улсын мэргэн, гарамгай мэргэн, дархан мэргэн, үлэмж дархан мэргэн гэсэн цолнууд бий. Үлэмж дархан мэргэн цолыг дээрхи тэмцээнүүдэд 5 удаа медальт байранд орсон тохиолдолд олгодог юм. Миний хувьд энэхүү цолыг 2009 онд хүртсэн.

Монгол улс даяар арваад мянган шагайн харваач бий гэсэн тоо гарсан. Дашрамд дурдахад 2014 онд шагайн харвааг “ЮНЕСКО”-гийн соёлын өвд бүртгэсэн сайхан мэдээ бий. “Монголын шагайн харвааны холбоо” насны 3 ангилал буюу “Өсвөрийн харваа” 16-с доош нас, “Ахмадын харваа” 60-с дээш нас, “Улсын аварга шалгаруулах тэмцээн” буюу дунд насанд тэмцээн зохион байгуулдаг байгаа.

Энэ цол мэдээж маш их хөдөлмөр зүтгэл, бэлтгэлийн үр дүн шүү дээ. Та хэр их бэлтгэл хийдэг вэ, бусад спорт шиг бэлтгэлд гардаг уу?

Ер нь бол долоо хоногт 1-2 удаа байнгын бэлтгэл хийдэг. Улсын аварга, наадам болон том тэмцээний өмнө 7-10 хоног багийнхантайгаа нэгдсэн бэлтгэлд гарна. Тэгж байж “най”-гаа нийлүүлнэ.

“Най” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Үүнийг сэтгэл зүй болоод тоглолтоо нийлүүлэх, бэлтгэлээ жигдрүүлэх гэж болох юм.

Шагайн харваан уламжлал, дүрэм журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч

Эрт дээр үеэс хонины далны ясан дээр шагай тавьж харвадаг байсан юм билээ. Үүнээс улбаалаад шагайн харваа гэж нэрлэсэн юм. Шагайн харвааг 5 метр орчим буюу нас биед хүрсэн эр хүний 9 тохой хэмжээтэй зайнаас харвадаг. Мөн бай, хасаа, зурхай, тохой гэх мэтчилэн хэрэглүүр байна. Нийт 15 хасааг тохойнд өрж тавьдаг. Тохой гэдэг нь Монгол эр хүний тохойн дундаж хэмжээ 52,5 см байдаг. Түүнтэй тэнцэх мод байдаг юм. Харин 60-с дээш насныхан хавчаахай ашиглан харвадаг. Энэ мэдээж хараа, гарын эрч суларсантай холбоотой. Нэг багт 7-9 хүн байх бөгөөд тус бүр 4 сум тавина, нийт 15 хасаа байна. Ингээд хоёр баг өрсөлдөж аль түрүүлж 15 оносон нь ялна. Гэхдээ нэг багтайгаа 2 үе тоглох буюу өөрийн зурхай, айлын зурхай дээр тоглодог. Мөн энэ спорт өвөл, зун гэж ялгахгүй хэдийд ч нааддаг. Зуны дэлгэр цагт тойром харваанууд их болно. Тойром гэдэг нь баг харваачид тал талаас цуглан тойрч тоглож харвахыг хэлдэг. Орчин үеийнхээр бол тэмцээн юм. Тиймээс би шагайн харвааныхаа буянаар Монгол орны ихэнхи аймагт очиж үзсэн гэж болно. Шагайн харваа бол цагаан мөртэй наадгай гэж ярьдаг. Шагайн тойром, тэмцээн болж буй газар харваачидын уухайн түрлэгээр хур бороо орж, уул ус баясдаг.

Шагай харвах үед гар өвддөг үү

Ерөөсөө өвддөггүй гол нь маш их техник хэрэгтэй. Урьд нь шагайн харвааны сумыг хавар байгалиараа унасан бугын эврийн таваар хийдэг байсан. Мөн хасааг ч бугын 6, 12 салаа эврээр хийдэг байсан. Харин одоо бол бугын эвэр зэрэг олдоц муу болсон тул хасааг хуванцараар хийж байгаа. Шагайн харваанд техник болоод мэдрэмж их чухал. Гарын хүч их байлаа гээд байг ононо гэсэн үг биш. Хоёрт нь сэтгэл зүйн бэлтгэл бас чухал. Тэмцээний үеэр гар чичрэх, сандрах үе их тохионо шүү.

Таны ажил болоод хобби хоёр цаг үеийн илэрхийлэл шүү дээ. Та энэ хоёрыг хэрхэн “уяж” байна вэ?

Энэ хоёр бол хоёулаа оюуны хөдөлмөр юм. Бодох, тооцоолох зүйл маш их гардаг. Гэхдээ шагайн харваа миний стресс тайлагч болдог. Ажил ихтэй, ууртай үед шагайгаа тоглочихоор сэтгэл сэргээд л ирдэг юм. Шагайн харваагаар хичээллэх нь хүнд тэсвэр тэвчээр, сэтгэл зүйн бэлтгэл, ахмад настнаа хүндэтгэх, ёс заншлаа мэдэх зэрэг олон төлөвшлийг суулгадаг. Энэ завшаанаар намайг ойлгож дэмжиж байдаг АПУ компанийхаа удирдлага, хамт олон доо баярлаж явдагаа илэрхийлье. Та бүхэндээ аз жаргал хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.

эх сурвалж: http://www.apu.mn/

tirupur sex hotmoza.tv ypsporn
www.xxxvideo.com kashtanka.tv dudh tipa
sarika heroine doodhwali.net new x vedio
javforme go-indian.pro hd x vedio
bengali sexy video bf indiansexmms.info x hamstee
x vodeos.com anybunny.mobi draftsexporn
teluguwap.net com redwap.me filmywap.in
hindi blue sex video javmobile.mobi bengali hot panu
tamil rape dirtyindianporn.info park xvideo
greater noida sobazo.com olx ahmedabad
bangla blue cinema rajwap.tv indian porn free download
sunny leone sex vids redwap2.com free. sex
koihime hentai hentai.name animed porn
tamil xossip justindianporn.net indian six mms
bangladesi xxx video redwap2.com indian aunty group sex videos