Б.Тоольт: Шагайн харвааг аялал жуулчлалтай холбоод өгвөл

2005.06.16

Нийслэлийн шагайн товчооны тэргүүн Б.Тоольттой ярилцлаа.

-Нийслэлийн шагайн товчоо хэзээ байгуулагдсан бэ?

-Шагайн харваа Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсанаас хойш найм дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай шагайн товчоо үүнтэй нас чацуу байгууллага. Шагайн харвааны сум, хашлага, хасааг гарамгай хийдэг Жамбалдорж гэдэг алдартай харваач байлаа. Жамбалдорж агсан хотын шагайчдыг нэгтгэсэн байгууллагатай болж, ахмад залуу, өсвөр үеийг өргөн оролцуулж, нийслэлийн хотын шилдэг багийг бүрдүүлэхийг хүсч зорьж явсан хүн. 1998 онд Нийслэлийн шагайн товчоог бид байгуулсан боловч уг гарал үүсэл нь тэр алдартай хүнээс эхтэй юм шүү гэдгийг хэлэх хэрэгтэй.

Одоо нийслэлийн хэмжээнд 20 гаруй багийн 200 гаруй харваач бий. Тэдний бараг 30-аад хувь нь өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд байдаг. Зун намрын урин дулаан цагт эрүүл агаарт гарч, асар майхнаа барьж уухай хийж, мэргэ цэцээ үзэн нааддаг уламжлалтай. Үүнд ахмад харваачид идэвхтэй оролцдог. Ер нь шагайн харваа найман настай балчраас наян настай буурал хүртэл бүх насныхан оролцож болдог, өргөн олныг хамруулан хөгжүүлэх боломжтой сайхан спорт. Бас аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх боломж их бий.

-Шагай харвааны үүх түүхийн талаар яривал?

-Эрт дээр үед уул, овоо, рашаан усаа тахихад шагай харван уухайлж, хурмаст тэнгэрээс хур бороо гуйдаг уламжлалтай байсан гэдэг. Улсын мэргэн харваач Бадамбазар гэж эрдэмтэн, судлаач хүн байдаг. 90 насыг зооглож буй энэ буурал одоо ч шагай харвадаг. Тэрээр шагайн харвааны талаар олон сайхан түүх ярьдаг. Бүр 1260 онд Хубилай хааны үед наадам хийж, шагай харваж байсан талаар Хятадын шар сударт бичсэн гэдгийг судлаачид надад хэлж байсан гэж Бадамбазар гуай хуучилж байсан.

1919 онд нийслэл хүрээнд нууцаар ажиллаж байсан тэр үеийн дэвшилтэт үзэлтнүүдийн бүлгэмийн гишүүд Туулын бургасанд шагай харвангаа цаашдынхаа зорилгын талаар ярилцдаг байсан гэдэг. Үүнээс шагайн харвааны баг гэдэг хүмүүсийг нэгтгэж, бие биедээ хүндэтгэлтэй хандахад сургадаг гэдгийг харж болох байх.

Шагайн баг зургаан хүнтэй байдаг. Багийн харваанаас гадна ганцаарчилсан харваа байдаг. Түүнийг нь цуваа харваа гэж нэрлээд байгаа юм. Цуваа харваанд 20 сум тавьдаг. Хараа хурц, нясалгаа сайтай залуучууд цуваа харваанд 20 сум алдалгүй харвах тохиолдол ч цөөнгүй.

-Шагайн харвааны зэмсэг хэрэглэлийг юугаар хийдэг вэ. Шагайн харваа гэсэн мөртлөө харваж байгаа сум нь шагай биш байдаг шүү дээ?

-Анх хасаа, сум нь шагай, хашлага нь далны яс байсан гэдэг. Он удаан жилийн туршид боловсронгуй болж хөгжиж ирсэн түүхтэй. Одоо шагайн харвааны сумыг халиун бугын эврийн угийн тав хэсгээр хийдэг. Хасааг мөн бугын эвэр. Сум нь янз бүрийн хэмжээ, хэлбэртэй. Дунджаар 12-15 граммын жинтэй. 16-18 гр болоод ирэхээрээ том суманд тооцогдоно. Ийм том сумаар нэлээд сайн нясалгаатай харваач л харвана. Хүүхдүүдийг хамгийн хөнгөн сумаар богино зайд харвуулдаг. Харин хашлагыг гол төлөв суман модоор хийдэг. Зандан, сэндэнгээр хийх нь ч бий. Халуун оронд ургадаг хатуу модоор хийдгийн учир нь сум эрчтэй, хурдтай явдагтай холбоотой.

Зааны соёогоор болон хуваар хийж байсан гэдэг ч хасаа өрдөг зурхай суман мод байдаг. Ер нь шагайн харвааны сайн зэмсэг дээхэн үед морь шарны үнэ хүрч байсан гэдэг.

-Харваачдын суудаг явган сандал өмнө нь байсан уу?

-Үгүй, энэ чинь бүр хожуу, саяхан гарч ирсэн юм. Ийм сандалгүй бол залуучууд тэр бүр өвдөг дээрээ удаан сууж чадахгүй болсон байна шүү дээ. Сандал нь 20 см орчим өндөртэй байдаг.

-Шагайчид ямар зайд цэц мэргэнээ сорьдог вэ?

-Есөн тохой газрын зайнаас харвадаг. Нэг тохойг дунджаар 57 см гэж тооцдог. Хүүхэд юм уу эсвэл дөнгөж сурч байгаа хүмүүс богино зайд хөнгөн сумаар харвадаг.

-Шагайчид бас уухайлаад байдаг?

-Тийм ээ, харвааны нээлтийн болон онооны уухай гэж байдаг. Сайхан уухайлна гэдэг шагайн харвааны бас нэг гайхамшиг. Сэтгэл сэргэтэл сайхан уухайлдгаараа алдартай Лүндэг гэж хүн бий: “Уухай” Лүндэг гэхээр шагайчид андахгүй. Хүү Нанжинбаатар нь бас мэргэн харваач болсон байна билээ.

-Шагайн харвааг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх боломжийн талаараа тодруулна уу?

-Шагайн харваа бол монгол үндэсний өв соёлын нэгэн гайхамшиг. Тэр утгаар нь гадаадынхан ихэд сонирхдог. Аялал жуулчлалын томоохон баазууд дээр эсвэл, томоохон музейн дэргэд үндэсний хээ хаураар чимэглэсэн шагайн сайхан асартай, тэнд ахмад, залуу үеийнхний төлөөллийг оруулсан багуудын харвааг жуулчдад зориулан хийдэг байж болно шүү дээ. Ертөнцийг хэрэн хэсч, юм үзэж нүд тайлах гэсэн ганцхан зорилготой жуулчдаар богинохон зайд, хөнгөн сум тавиулж болно гээд аялал жуулчлалын бизнестэй холбох өргөн боломж бий. Мөн үндэснийхээ өв соёлыг сурталчлахад том алхам болно.

Эх сурвалж: Д.Өрнөд “Зууны мэдээ” 2005.06.16 №141

tirupur sex hotmoza.tv ypsporn
www.xxxvideo.com kashtanka.tv dudh tipa
sarika heroine doodhwali.net new x vedio
javforme go-indian.pro hd x vedio
bengali sexy video bf indiansexmms.info x hamstee
x vodeos.com anybunny.mobi draftsexporn
teluguwap.net com redwap.me filmywap.in
hindi blue sex video javmobile.mobi bengali hot panu
tamil rape dirtyindianporn.info park xvideo
greater noida sobazo.com olx ahmedabad
bangla blue cinema rajwap.tv indian porn free download
sunny leone sex vids redwap2.com free. sex
koihime hentai hentai.name animed porn
tamil xossip justindianporn.net indian six mms
bangladesi xxx video redwap2.com indian aunty group sex videos