Дорноговь аймаг шагайн харваагаараа алдартай бөгөөд дээр үеэсээ олон сайн харваачидтай байжээ. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул “Мөнгөн Шаравжамц” гэдэг хүн сайн шагайчин байсан гэдэг. Тэрээр Чойрын хийдэд шавилан суудаг нэгэн байсан бөгөөд сэтгэлтэй бүсгүй дээрээ уулзахаар очтол зул нь жаргаагүй байхаар нь хонины хөлдүү хорголоор хаалганы тотгоор нясалж зулыг нь бөхөөж байсан гэдэг.
Ц.Шаравдорж “Монгол шагайн домогт харваач” номоос