Их Нартын тойромд Дорноговь аймгийн Айраг сумын уугуул ядуухан амьдралтай Жамбалдоо гэгч оролцохдоо нэг ч алдалгүй онож байгаад долоо дахь хоногийнхоо орой нэг домбо байтуулахад багийнх нь занги уурлаж, ямааны гуривцаг идсэн муу гуйлгачин хасаа дийлсэнгүй юу, гарч морь малла, өөрийнхөө оронд морины хүнийг оруул гэж хөөж гаргасан гэдэг.
Ц.Шаравдорж “Монгол шагайн домогт харваач” номоос