Австрали улсад 7000 орчим монголчууд сурч, ажиллаж, амьдардаг гэсэн албан ёсны тоо байдаг. Жил бүрийн монголын цагаан сар болон үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Австрали улс дахь монголчуудын холбоо”-оос зохион байгуулдаг баяр наадамд “Монголын үндэсний шагайн харваа” нэгэн төрөл нь болон 2017 оны цагаан сарын баяраар хувийн цуваа харваагаар оролцон мөн тухайн жилийнхээ наадмаар анхны багийн төрлийн харваа болж дөрвөн баг оролцож албан ёсоор шагайн холбоо үүсэх суурь тавигдсан.
Улмаар 2018 онд шагайн салбар зөвлөл болон өргөжиж 2019 оны 5 сард МШХ-ны 24 дэх салбар холбоо болсон түүхтэй. Өдгөө 10 баг, 60 гаран харваачидтай тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.