Монголын шагайн харвааны холбооноос “ШАГАЙН ХАРВААНЫ ЕРӨӨЛ” – ийг хэн уран яруу хэлэх вэ? тэмцээнийг 2021 оны 03 дугаар сарын 20 – оос 04 дүгээр сарын 20 – ны хооронд зохион байгуулж байна. Энэхүү ерөөл нь Дундговь аймгийн харьяат, аймгийн гоц мэргэн Ц.Ганхуягийн бүтээл бөгөөд 2 сая 500 мянган төгрөгийн шагналын сантай тус тэмцээнийг АРГАЛАНТЫН ХӨӨВӨР ХХК ивээн тэтгэж байгаа юм. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар явагдаж буй учир эрхэм та бүхэн дээрх удирдамжтай танилцан дэлгэрэнгүй мэдээлэл авч тэмцээндээ өргөнөөр оролцоорой.