750 ЖИЛИЙН ОЙГООР ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАРВАЖ АМЖИЛТ ҮЗҮҮЛЖ БАЙСАН МИНЬ СЭТГЭЛД ТОДХОН ҮЛДСЭН

2014-06-25 15:06:04

Монгол зон олны минь дэнж хотойтол нааддаг монгол наадам хаяанд ирлээ. Манайхан морь, бөх, сур харвааг эрийн гурван наадам гэж нэрлэдэг байсан. Гэтэл 1998 оноос хойш хэдэн мянган жилийн тэртээгээс наадаж ирсэн шагайн харваа дөрөв дэх нь болж багтсанаас хойш сонгодог спорт болтлоо хөгжсөөр өдий хүрсэн юм. Ингээд Шагайн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, үлэмж дархан мэргэн С. Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Улсын баяр наадам дөхлөө. Бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Шагайн харвааг гадна дотны жуулчид их сонирхдог. Олон зуун жил уламжлагдаж ирсэн том соёлыг бид авч явж байгаа. Тиймээс манай харваачид бэлтгэл сургуулиа чанартай хийж, үндэснийхээ дээл хувцсаараа жигдэрч, баяр наадмын өнгийг чимдэг. Харваачид маань бүгд бэлтгэл сургуулилтандаа гарчихсан байгаа.

Мөн баяр наадмыг зохион байгуулах шагайн салбар хорооноос олон ажил төлөвлөсөн. Энэ дагуу ажлаа явуулж байна. Шагайн асрынхаа гадна дотор талыг будах, шавардах засваруудыг долдугаар 5-ны өдөр гэхэд хийж дуусгана.

-Энэ жилийн наадмаар нийт хэдэн баг наадах вэ?

-Саяхан болсон УАШТ-нд хот, аймгийн 70 баг оролцсон. Мөн бид хурлаа хийгээд дүрмэндээ өөрчлөлт оруулаад хуучин уламжлалаар нь тоглодог болсноос хойш олныг хамарч өргөн хүрээтэйгээр уламжлалт тоглоомоо хөгжүүлэх гэж маш их идэвхтэй оролцож байгаа. Уламжлалаар нь харвана гэдэг нь долоон, найман жилийн хугацаанд бодитойгоор оршин тогтнож хасаа гэж тоглодог байсан. /Энэ нь өрж тоглодгийг хэлж байгаа юм/

Өөрөөр хэлбэл шагай харвахаас гадна монгол ёс заншил, дэг жаяг нүүдэлчдийн зан заншил хадгалагдаж байдаг гэсэн үг. Үүнийгээ хадгалж авч үлдэхийн тулд уламжлалаар нь тоглож эхэлж байгаа. Тэгэхээр бүх багуудын өсөх чадвар нэг түвшинд очиж өрсөлдөөнтэй болно. Баяр наадмаар шагайн харваанд оролцогчдод насны хязгаар хамаарахгүй.

-Таныг удам дамжсан харваач гэж сонссон. Хэдэн жил харваж байна вэ?

-Манай аав насаараа харваж байгаа халхын 18 аймагт нэр нь түгсэн Хэнтий аймгийн малчин Сампил гэж хүн бий. Тиймээс аавынхаа зааж сургаснаар одоо ч мөн зөвлөж ярьж байгаагаар тэр сайхан үйлсийг нь залгамжилж шагайгаа дээдэлж явна. Мөн би холбооныхоо шугамаар шагайчдынхаа санал бодлыг тусгаж тэднийгээ сайн тоглуулж, улам олон хүнийг хамруулах бодлого чиглэлийг баримталж явна.

-Аав тань одоо ч харвасаар байгаа юу?

-Аав маань одоо 76 настай. Улсын баяр наадмаараа харвана.

-Наадмынхаа дээлийг бэлдсэн үү?

-Манай шагайн харваачид үндэснийхээ хувцсаар уралдаан тэмцээн, баяр наадмаараа гоёдог. Миний хувьд дээлээ бэлдэж амжаагүй л байна.

-УАШТ-нд эхний гуравт орсон харваачдад спортын цол олгодог. Энэ жил хэдэн харваачид цолны болзол хангасан бэ?

-Тийм ээ. УАШТ болон баяр наадмаар эхний гуравт орсон баг харваачдад дэд мэргэн, мэргэн, гарамгай мэргэн, дархан мэргэн, үлэмж дархан улсын цол олгодог. Саяын УАШТ-ээр гарамгай мэргэн цолыг арван харваач, үлэмж дархан мэргэн нэг, дэд мэргэн гурав төрлөө.Цолоо улсын баяр наадмаар гардаж авна.

Мөн гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань тэндээ шагайн харвааны уламжлалт соёлоо сурталчилж, монгол хүн гэдэг бахархлыг төрүүлж байдаг юм билээ. Тиймээс монгол ёс заншлаа дээдэлж, хадгалж үндэсний үзлээ суулгаж өгдөг сайхан тоглоомыг цаашид хүүхэд залуучууддаа өргөн дэлгэр сурталчилж, тэдэндээ өвлүүлж үлдээхийг манай холбооны зүгээс зорьж ажиллаж байна.

-Хамгийн сэтгэлд үлдсэн наадмынхаа тухай дурсахгүй юу?

-Нууц товчооны 750 жилийн ойн наадмаар 190 гаруй баг цугласан. Энэ ажлыг аав маань анх удаа зохион байгуулж байлаа. Тэр харваанд гэр бүлээрээ баг болон харваж амжилттай оролцож байсан минь сэтгэлд тодхон байдаг.  Ах дүү нар маань аймгийн гоц мэргэн цолтой. Жил бүрийн наадамд Хэнтий аймгаасаа багтай ирж оролцдог.

-Таны амжилтууд гэвэл?

-Улсад хоёр удаа түрүүлж, дөрвөн удаа гуравт орж байсан. Нэг баг 7-9 тоотой байна. Долоон тоогоор тэмцээн уралдаанд орж харвана. Бусад сайн харваачдаасаа суралцаж ахмад харваачдаа хүндэтгэж дээдэлж шагайныхаа ёс зүйг хүүхэд залуучууддаа өвлүүлж сургахыг хичээж явдаг.

Монгол хүн ямар байхав тиймийн тулд монгол ёс заншлаа хамгийн их дээдлэх хэрэгтэй. Гэтэл даяарчлалын энэ үед манайхан хэтэрхий гадны соёлыг шүтдэг болсон байна. Тийм учраас монголыг монголоор нь байлгах, улмаар монгол хүний ёс суртахууныг хүүхэд залуучуудад багаас нь суулгаж тэвчээртэй, ахмад настнаа хүндэлж, зөв сайхан мэндэлж сурах зэргийг өвлүүлж үлдээх хэрэгтэй.

Үүнээс гадна олон ёс заншлууд шагайн харваанд багтдаг. Тиймээс олон зуун жил хадгалагдаж ирсэн өв соёлыг өвлөн тээж яваа нийт харваачдаа, үндэснийхээ соёлыг хойч үедээ өвлүүлэхийг хүсч явдаг даа.

-Энэ жилийн наадмаар одтой харваж цолонд хүрэх шинэ залуу харваачид хэр олон байна вэ?

-Дүрмэнд өөрчлөлт орсон учраас тэр сайн баг түрүүлнэ гэж хэлэх боломжгүй. Нэгэн жигд адилхан түвшинд хүрчихсэн учраас ямар ч баг нээлттэй болсон. Тийм учраас тэр харваач, энэ харваач цол авна гэж хэлэхэд хэцүү.

-Таны харвааны арга барил?

-Харваач бүр багшаасаа анх сурсан өөрийн арга барилаараа харвана. Түүнээс гоё нясладаг, эсвэл сайхан чанга онодог ч гэх юм уу эсвэл энэ их сайхан шагайч шүү гэж хэлэхэд шагайны хамгийн нэгт тавих зүйл бол уухай байдаг. Тиймээс уухайгаа сайхан хийдэг, бусад шагайчид харваачдадаа үлгэр дууриал болж, шагайгаа ёс зүйтэй авах зэрэг харваачийн ёс зүй байдаг.

Ийм сайхан харваачид ч олноор төрж байна. Гэхдээ сүүлийн үед уухай багасаад арай өөр хэлбэрээр явдаг болсон. Тийм учраас уухайгаа сайхан хийгээд олон харваачдын уухай асарт нүргэлээд байж байх нь хамгийн сайхан байдаг шүү дээ.

Мөн шагай харваач хүн мод зурхай, хашлага сум зэрэг хэрэглэлүүдээ дээдэлж гэртээ дээш нь залдаг. Түүнчлэн бид сая их хурлаараа хамгийн дээд цол болох дархан мэргэн цолоо Ерөнхийлөгчийнхөө зарлигаар авдаг болъё гэсэн саналаа баяр наадмын хуулийн төсөлд оруулна гэж бодож байгаа.

-Одоогоор хамгийн сайн харваж байгаа баг гэвэл?

-УАШТ-ээр Онцгой байдлын ерөнхий газрын Н.Сүрэнбаяр ахлагчтай баг түрүүлсэн. Ер нь сайн баг л даа. Дараа нь Дорноговь аймгийн Н.Отгонбаяр ахлагчтай баг, гуравдугаарт Өмнөговь аймгийн Н.Бат-Эрдэнэ ахлагчтай баг орсон. Шагайн харваа Дорноговь аймагт хөгжиж дэлгэрч байгаа.

Өмнө нь шагайн харваа хаагдаж боогдож байх үед говийн гурван аймаг л шагайныхаа үүсэл хөгжлийг авч үлдсэн. Ялангуяа Дорноговь аймгийн шагайн салбар хорооны дарга Отгонбаяр маш идэвх зүтгэлтэй шагайгаа сурталчилж олон түмэнд хүргэхийн төлөө маш их ажил хийж байгаа.

Тиймээс эдний баг улсын баяр наадмаар сайн тоглох болов уу. Бас миний өөрийн Хэнтий, Дундговь аймгуудын залуучуудаас бүрдсэн баг бий. Энэ баг маань өнгөрсөн жилийн УАШТ-нд гуравдугаар байр эзэлсэн.

Түрүүлэх боломж ойрхон байсан хэдий ч жаахан алдаа гаргасан тал бий. Харин улсын баяр наадмаар шагналт зургадугаар байранд шалгарч үлдсэн. Тиймээс энэ жилийн наадмаар сайн харвана гэж бодож байгаа.


Ярилцсан: Д.Нэргүй

Эх сурвалж: Нийслэл таймс, Olloo.mn

tirupur sex hotmoza.tv ypsporn
www.xxxvideo.com kashtanka.tv dudh tipa
sarika heroine doodhwali.net new x vedio
javforme go-indian.pro hd x vedio
bengali sexy video bf indiansexmms.info x hamstee
x vodeos.com anybunny.mobi draftsexporn
teluguwap.net com redwap.me filmywap.in
hindi blue sex video javmobile.mobi bengali hot panu
tamil rape dirtyindianporn.info park xvideo
greater noida sobazo.com olx ahmedabad
bangla blue cinema rajwap.tv indian porn free download
sunny leone sex vids redwap2.com free. sex
koihime hentai hentai.name animed porn
tamil xossip justindianporn.net indian six mms
bangladesi xxx video redwap2.com indian aunty group sex videos