Монголын Шагайн Харвааны Холбооны Бүгд Найрамдах Солонгос улс дахь салбар зөвлөлөөс БНСУ-ын Аварга шалгаруулах тэмцээн-2021 шагайн харвааны тэмцээнийг 2021оны 12-р сарын 19-нд БНСУ-ын Чонжу хотын “Чингис хаан” зоогийн газарт амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн багийн харваа, хувийн цуваа харваа гэсэн хоёр төрлөөр явагдлаа.
Багийн харвааны төрөлд:
1.Тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат залуу харваач М.Баасанзориг ахлагчтай баг
2. Дэд байрт Өвөрхангай аймгийн Гучин ус сумын харьяат АГМэргэн Б. Дашдаръяа ахлагчтай баг
3. Гутгаар байрт Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат АГМэргэн Э.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тус бүр орлоо.
Хувийн цуваа харваанд;
1. Тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат АГМэргэн О.Доржпүрэв
2. Дэд байрт Дархан -Уул аймгийн Шарынгол сумын харьяат залуу харваач н.Ууганбаяр
3. Гутгаар байрт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат АГМэргэн М.Амарбаясгалан нар тус бүр манлайлав.