Егүзэр хутагт “Дамдинбишрэлт” сангийн нэрэмжит Үндэсний Шагайн харвааны Ахмадын улсын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн 05.07-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийслэл, орон нутгийн 24 багийн 200 орчим харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс
Тэргүүн байрт МУҮДМэргэн, спортын мастер Б.Хатанбаатар ахлагчтай Дорноговь аймгийн баг
Дэд байрт Ц.Баясгалан ахлагчтай Өмнөговь аймгийн баг
Гутгаар байрт МУГМэргэн Т.Базарханд ахлагчтай Улаанбаатар хотын баг
Дөтгөөр байрт Д.Сумъяадорж ахлагчтай Өвөрхангай аймгийн багууд тус тус шалгарлаа.
Хувийн цуваа харвааны тэмцээний
Тэргүүн байрт МУ-ын Харьшгүй мэргэн Зэсэмдорж
Дэд байрт Сэлэнгэ аймгийн харьяат МУҮДМэргэн, Спортын мастер Д.Пүрэв
Гутгаар байрт Төв аймгийн харьяат МУҮДМэргэн, Спортын мастер Г.Чулуунбямба нарын ахмад харваачид шалгарч шилдгүүдээр тодорсон байна.
Өв соёлоо өвлүүлэн тээгч нийт ахмад буурлууддаа урт насалж удаан жаргахын өлзий дэмбэрэл ерөөлийг өргөн дэвшүүлье.
Үндэсний шагайн харвааг дэмжигч:
ЕГҮЗЭР ХУТАГТ ДАМДИНБИШРЭЛТ САН