🇲🇳🇲🇳🇲🇳Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны тэмцээнд 16 аймаг, нийслэлийн 9 дүүргээс төдийгүй Америк, Европ, Австрали 3 тивийн төлөөлөл гээд нийт 98 багийн 784 харваач цэц мэргэнээ сорин наадсанаас Монгол улсын Үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн Номт Даншиг ХХК-ий баг тэргүүн байрт шалгарч алтан медаль, Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Гуа -Орд баг дэд байрт шалгарч мөнгөн медаль, Аймгийн Гоц Мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Баян – Өндөр сумын Шонхор баг гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол Монгол улсын Хошой мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн Хан Хэнтий баг, Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер М.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, Алдар спорт хороо, АПУ ХК -ий баг, Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймаг, Болдтөмөр Ерөө гол ХХК -ий баг, Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Л.Болд ахлагчтай Улаанбаатар Төмөр Замын баг, Б.Түмэннасан ахлагчтай Хэнтий аймгийн Бэрх багууд тусгай байрт тус тус шалгарлаа.
Мөнх хөх тэнгэрийн доор Монгол шагайн харваа өнөд дэлгэрэн хөгжих болтугай