Үндэсний спортын VII их наадам 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хүй долоон худагт эхэлсэн билээ. Наадамд спортын 13 төрөлд 21 аймаг, 9 дүүргийн 1700 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тус наадмын шагайн харвааны төрөлд 19 аймаг, 9 дүүргийн нийт 224 харваач хоёр өдрийн турш цэц мэргээ сорин өрсөлдөж Баянзүрх дүүрэг болон Дорноговь, Төв, Баянхонгор аймгийн багууд шигшээ дөрөвт үлдэв. Эдгээр багуудаас Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн баг харваачид тэргүүлж алтан медаль, аймгийн гоц мэргэн Д.Одбаяр ахлагчтай Төв аймгийн баг удаалж мөнгөн медаль, Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Баянзүрх дүүргийн баг гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль тус тус хүртэцгээлээ. Уг их наадамд МШХХолбооны урилгаар тус холбооны Европ дахь нэгдсэн салбар холбооноос баг ирж оролцсон нь онцлог байв.
МОНГОЛ ШАГАЙН ХАРВАА ДЭЛХИЙ ДАХИНАА ТҮГЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.