МШХХ-ны Тэргүүлэгчдийн 2018 оны 09 сарын 10-ны өдрийн хурлаар МШХХ-ны ээлжилт бус бага хурлыг 2018 оны 11 сарын 09-ний 12:00 цагт МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус хурлаар:
Улс, аймгийн цол зэрэгтэй харваачдын цол зэргийн тэмдэглэгээ /малгайн болон энгэрийн тэмдэг, залаа/-г жигдрүүлж хэвшүүлэх тухай,
Тус холбооны ЕНБДарга Д.Басхүүгээс гаргасан 3 сарын ажлаас түр чөлөө олгох хүсэлтийг хэлэлцэж, орны хүнийг шийдэх,
Жилдээ 1 удаа “тулгаж” харвах тухай асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэх
Цаг үеийн асуудал
Бага хуралд МШХХ-ны тэргүүлэгчид болон бүх аймаг, тивийн Шагайн салбар холбоодын тэргүүн нар бага хурлын гишүүн тул дээрх хүмүүс оролцоно.