МШХХ-оос жил бүр зохион байгуулдаг томоохон тэмцээний нэг бол “Монгол бахархал” шагайн харваа тэмцээн юм.Энэ жилийн тэмцээний онцлог гэвэл тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “ХанХэнтий Батжаргал Сан”-ийн тэргүүн, МШХХ-ны дэд тэргүүн Б.Амгаланбаяр ажиллаж бай шагнал өндөртэй/Тэргүүн байр 6 сая, дэд байр 4сая, гутгаар байр 2 сая, шагналт байр тус бүр 800000/ тэмцээн боллоо.Мөн МШХХ-ны дүрмэнд 100-аас дээш баг оролцсон тэмцээнд улсын цол олгор журмын дагуу тэргүүн байр эзэлсэн баг-харваачидад улсын цол олгох тэргүүлэгчдийн шийдвэр гарсан. Энэ жил хот, хөдөө орон нутгийн 108 баг цэц мэргэнээ сорьж Дорноговь аймгийн “Даншиг Транс”ХХК-ийн МУМэргэн Б.Баттулга ахлагчтай баг тэргүүн, Өвөрхангай аймгийн Л.Ганбат ахлагчтай баг дэд байр, Хэнтий аймгийн Б.Амгаланбаяртай ахлагчтай баг гутгаар байр эзэлж улсын цолны болзол хангалаа.Шагналт байруудад Булган аймгийн А.Баясгалан, Өмнөговь аймгийн С.Батэрдэнэ, Дорноговь аймгийн Ж.Гансуурь ахлагчтай багууд орлоо. Тэргүүн байр эзэлсэн болон улсын цолны болзол хангасан нийт баг -харваачиддаа баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаан амжилт хүсье.Та бүхний оноо мэргэн Хараа хурц Уухай цээл байх болтугай.МШХХ