Дорнын говь нутаг эрт үеэс улс, бүсийн харваанд эх нутаг, эрхий мэргэнээрээ алдаршсан шилдэг харваачид олноор төрөн гарсан байдаг. Дорноговь аймгийн шагайн харвааны салбар холбооноос Дорнын говь нутгийн болон энэ нутгийн нэрийн өмнөөс амжилттай харваж улсын өндөр цол хүртсэн харваачдын алдар, амжилтыг сурталчилах, олон нийтэд таниулах зорилгоор өнгөрөгч 2016 онд анх санаачлан Монгол улсын өндөр цолтой харваачдад хүндэтгэл үзүүлэх харвааг зохион байгуулах болсон. Энэ онд өмнөх жишгийн дагуу Монгол улсын Гарамгай мэргэчүүдэд хүндэтгэл үзүүлэх харваа ирэх бямба гариг буюу 2018.12.08 өдөр Сайншанд хотод зохион байгуулах гэж байна. Одоогоор энэ нутгаас Гарамгай мэргэн цолтон 8 харваач төрөн гараад байна. Баг, харваачид та бүхнийг урьж байна.#Дорноговь_Шагай
Холбоо барих; 99116194, 99855544