“Урвуулагч хэмээх шороон Гахай жилийн сар шинийн харваа” 2019 оны 01 сарын 12нд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.Энэ жилийн харваа сар шинийн босгон дээр болсон ба насанд хүрэгчдийн 104 баг, ахмадын 20 баг оролцлоо. Тэмцээний хувьд зохион байгуулалт сайтай , өргөн дэлгэр, өрсөлдөөнтэй болж тэргүүн байруудаа тодрууллаа.Тэмцээний үеэр Монголын шагайн харвааны холбоо 30 ахмад харваачиддаа хүндэтгэл үзүүлж сар шинийн гарын бэлэг гардууллаа.
Тэмцээнд
1. МУ-ын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай УБТЗ-ийн баг
2. Монгол улсын хошой мэргэн Б.Баттулга ахлагчтай “Даншиг транс” ххк баг
3. МУ-ын Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн “Хийморь” баг
4. МУ-ын Дархан мэргэн Б.Бөхбаяр ахлагчтай Дархан-Уул аймгийн баг
5. МУ-ын Үлэмж дархан мэргэн, Спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд Төмөр Ерөө Гол” ххк баг
6. Монгол улсын мэргэн н.Ганбат ахлагчтай Өвөрхангай аймгийн “Алтан аргай” багууд тус тус шалгарлаа.