Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат Яринпил Наран хөгцтийн тойромд оролцохоор явах гэж байтал их салхи шуурга шуурч, ээж нь гарч гэрээ даруул гэж хэлсний дагуу гадас шааж байтал хамт явах нөхөд нь ирж явааг хараад анхаарал алдаж эрхий хуруугаа лантуугаар цохичихож. Энэ тухайгаа хэнд ч мэдэгдэлгүй нууж тойромдоо нэг ч алдалгүй онож түрүүлчихээд ирж байсан гэдэг.
Ц.Шаравдорж “Монгол шагайн домогт харваач” номоос