Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасан болзлыг хангасан шагайн харваачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын цол хүртээв.
МОНГОЛ УЛСЫН ДАРХАН МЭРГЭН ЦОЛООР:
- Дорноговь аймгийн Айраг сумын уугуул Буяндэлгэрийн Мөнхбаатар,
МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН ЦОЛООР:
- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Жумдааны Лхагвасүрэн,
- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Эрдэнэбатын Ган-Эрдэнэ,
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Төмөрийн Баярбат,
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Бэхбатын Борчулуун,
МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ЦОЛООР:
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Гончигдоржийн Наранбат,
- Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Сосорбурамын Алтангэрэл,
- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Алтайбаатарын Батжаргал,
- Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Бямбасүрэнгийн Мөнхзаяа,
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Мөнхөөгийн Доржпүрэв,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн уугуул Лхагважавын Батжаргал,
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чимгээгийн Төмөрбаатар,
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Батбаярын Алтанхуяг,
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Ганхуягийн Алтан-Очир,
- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Бөхбатын Бямбадорж,
- Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Ганхавхын Баттулга