Монгол үндэсний шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ёс жаягийг таниулан өвлүүлж, өсвөрийн харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Егүзэр хутагт Дамдинбишрэлт сан жил бүр уламжлал болон ивээн тэтгэж явуулдаг өсвөрийн улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн үндэсний шагайн харвааны тэмцээн 2023.06.24-ний өдөр шагайн харвааны төв асарт зохион байгуулагдлаа.
Энэхүү харваа тэмцээнд Баянхонгор аймаг 1, Дорноговь аймаг 4. Дорнод аймаг 1, Дундговь аймаг 3, Өвөрхангай аймаг 4, Өмнөговь аймаг 2, Сүхбаатар аймаг 1, Төв аймаг 1, Ховд аймаг 1, Хэнтий аймаг 3, нийслэл 3 гээд нийт 24 багийн 200 орчим өсвөрийн харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний тэргүүн байрт Н.Чингүүнболд ахлагчтай Өмнөговь аймгийн Алтанговь Транс ХХК-ий баг шалгарч 1.200.000 төгрөг, алтан медаль, өргөмжлөл, дэд байрт Г.Галбаабадар ахлагчтай Баянхонгор аймгийн Өлзийт сумын Мэргэн шавь баг шалгарч 1.000.000 төгрөг, мөнгөн медаль, өргөмжлөл, гутгаар байрт баг Б.Хангэрэл ахлагчтай Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл баг шалгарч 800.000 төгрөг хүрэл медаль, өргөмжлөл, шагналт байрт М.Сансарбуян ахлагчтай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ирээдүй баг шалгарч 500.000 төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.
Хувийн цуваа харвааны тэмцээний 4–8 насны ангилалд
Тэргүүн байрт М.Төгсдөлгөөн Өмнөговь аймгийн Алтанговь Транс ХХК – ий харваач
Дэд байрт А.Мөнх-Өлзий Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харваач
Гутгаар байрт З.Мөнгөлжин Хэнтий аймгийн Биндэр сумын харваач
9–12 насны ангилалд
Тэргүүн байрт Б.Батмөнх Улаанбаатар хот, Багахангай дүүргийн харваач
Дэд байрт Б.Жигбарал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харваач
Гутгаар байрт М.Оргил Ховд аймгийн Дуут сумын харваач
13–17 насны ангилалд
Тэргүүн байрт З.Тэмүүжин Хэнтий аймгийн Биндэр сумын харваач
Дэд байрт Э.Баярхүү Дорнод аймгийн Халхгол сумын харваач
Гутгаар байрт М.Одбаяр Баянхонгор аймгийн Өлзийт сумын харваач тус тус шалгарч шилдгүүдээр тодорсон бөгөөд Егүзэр хутагт Дамдинбишрэлт сангаас тэргүүн байрын харваачдыг 200.000, дэд байрын харваачдыг 150.000, гутгаар байрын харваачдыг 120.000 төгрөгөөр тус бүр шагнасан ба 5-7 настай өсвөрийн харваачдад, тэмцээнд оролцохоор ирсэн бүх багт мөнгөн урамшуулал олгосон билээ.
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, монгол харваачдын залгамж ирээдүй болсон энхрий мэргэн өсвөрийн харваачдадаа сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.
Үндэсний шагайн харвааг дэмжигч:
ЕГҮЗЭР ХУТАГТ ДАМДИНБИШРЭЛТ САН