Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны тэмцээнд Архангай 4, Баянхонгор 4, Булган 4, Говь-Алтай 1, Говьсүмбэр 3, Дархан-Уул 1, Дорноговь 15, Дундговь 3, Завхан 1, Орхон 1, Өвөрхангай 3, Өмнөговь 7, Сэлэнгэ 5, Төв 9, Увс 1, Хөвсгөл 2, Хэнтий 4 нийт 17 аймгийн 68, нийслэлээс 14, Европ тивийн төлөөлөл 1 гээд нийт 83 багийн 652 харваач цэц мэргэнээ сорин наадсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол улсын хошой мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай Алтанговь Транс ХХК-ий баг тэргүүн байрт шалгарч алтан медаль, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Монгол улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай Дэлгэрэх Бүрд ХХК-ий Бүрд баг дэд байрт шалгарч мөнгөн медаль, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Алдар спорт хороо, АПУ ХК-ий баг гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Болдтөмөр Ерөө гол ХХК-ий баг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Монгол улсын Үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Номт Даншиг ХХК-ий баг, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат Аймгийн гоц мэргэн У.Өнөржадамба ахлагчтай Даланжаргалан сумын баг, Сэлэнгэ аймгийн харьяат Аймгийн гоц мэргэн Б.Оюунбат ахлагчтай Аппалуза ХХК-ий багууд тус тус шагналт байрт шалгарлаа.
Мөнх хөх тэнгэрийн доор Монгол шагайн харваа өнөд дэлгэрэн хөгжих болтугай